Хөл хорионы үеэр юу хийх вэ? гэж бодохоос юу ч санаанд тань буухгүй байна уу? Netflix, Voo, Ori гээд үзэж болох кино нэвтрүүлгүүдээ нэг дор суугаад бүгдийг нь дуусгачхаад үлдсэн 14 хоногийг яаж өнгөрүүлэхээ мэдэж ядан байгаа бол та энэхүү нийтлэлээс санаа авч, хөл хорионы өдрүүдээ үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

1. Шинэ зорилготой болох

Premium Vector

Хэтийн зорилгуудаа эргэн харж, ойрын хугацаанд хэрхэн биелүүлж болохоо бодож үзэхэд хөл хорио үнэхээр таатай нөхцөл шүү. Заавал хэтийн зорилго гэлгүй ойрын хугацаанд, хөл хорионы хугацаа дуусахад юу, юу хийж сурсан байж болох зэрэг жижигхэн зорилгууд ч байж болно. Зорилго тавиад түүндээ хүрэхэд цаанаасаа л сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Хэрэв та юу зорихоо мэдэхгүй байгаа бол цааш уншаад шинэ зорилготой болж болох юм.


2. Хэл сурах

Premium Vector

14 хоногийн хугацаа гэдэг хэл сурахад давчуу санагдаж болох ч өмнө нь сурах гээд сэглээд орхисон хэлээ сэргээж, давтах эсвэл огт үзэж байгаагүй хэлний анхан шатны түвшинд хүрэхэд хангалттай хугацаа билээ. Youtube хуудас дээрх хичээлүүдээс өгсүүлээд зайнаас сурч болох монгол, англи аппликейшнүүд зөндөө байдаг шүү дээ. Мөн та аль хэдийн өөр хэл мэддэг бол төрөл хэлийг нь сурч болно. Жишээлбэл, солонгос хэл мэддэг бол япон хэл үзэх, англи хэл мэддэг бол орос, герман, испани, португали хэл үзэх гэх мэт.


3. Онлайн хичээлд хамрагдах

Premium Vector

MeLearn, TomYo зэрэг монгол тайлбартай, төрөл бүрийн хичээлтэй аппликейшнүүдийг монголчууд маань аль хэдийн зах зээлд нэвтрүүлсэн энэ цаг үед та 300 мянгаараа өөртөө болоод үндэсний бүтээгч компаниуддаа хөрөнгө оруулж, мэдлэгээ тэлэх боломжтой.


4. Подкаст сонсох

Premium Vector

Хөл хорионы үеэр сэтгэл санаа тань тавгүй эсвэл ердөө л өөрийн ерөнхий мэдлэгийг тэлмээр бол подкаст сонсож болно. Эх хэл дээрээ сонсож болох сонирхолтой, хэрэгтэй подкаст юу вэ гэж гайхаж байвал Podlogy podcast, Ideree's podcast, Хүлээлгийн өрөө подкаст зэргээс эхэлж болох юм. 


5. Хөгжим тоглож сурах

Premium Vector

Гэрт тань хэн ч хүрдэггүй үзмэрийн зориулалттай болсон хөгжим байдаг бол тоосыг нь арчаад, хөгийг нь тохируулаад тоглож сурахад яг тохирсон цаг бол хөл хорио юм шүү. Чөлөө заваас их юмгүй үед нэг ч болтугай аяз тоглоод сурчихвал гайхалтай биш гэж үү?


6. Ном унших

Premium Vector

Ном уншихын давуу талуудыг дурдаад байвал дуусахгүй билээ. Үгийн сангаа баяжуулах, шинэ зүйлсийн тухай танин мэдэх, бодит ертөнцөөс ангижрах гээд ямар ч зорилгоор уншихад олдохгүй ном гэж үгүй. Гадуур гарч, худалдан авалт хийх нөхцөл хомс энэ үед та уншихаар бодож байсан ч зав олдолгүй сөхөж чадаагүй номоо дуусгахыг оролдож болох юм.


7. Зураг дарах

Үргэлж сайхан зураг дарахыг хүсдэг байсан ч цаг завгүйгээсээ болоод хоббигоо хөгжүүлэх боломж олддоггүй байв уу? Тэгвэл одоо л хоббигоо хөгжүүлэх цаг болжээ. Бид танд зориулан гэрийн нөхцөлд сонирхолтой зураг дарах аргуудаас хавсаргая.



8. Зурагнуудаа цэгцлэх

Premium Vector

Гар утас хийгээд хуучин альбом алин ч байсан цэгцэлж янзлах цаг нэгэнт болжээ. Утсан дээр тань байх хэрэгтэй, хэрэггүй, таагүй дурсамжийг тань сэдрээдэг зураг болоод бичлэг, альбом доторх таних танихгүй хүмүүсийн зураг эсвэл давхардсан, бүрсийсэн зургуудаа ангилж ялгаад хэрэггүй гэж үзсэн зургаа устгахад хөл хорио танд тусална.


9. Хоол хийж сурах

Premium Vector

Дэвид Бэкхэм, Гэри Хорнер, Хэнри Кавилл зэрэг алдартай одод хөл хорионы хугацааг өөрсдөдөө ашигтайгаар өнгөрүүлж, хоол хийх ур чадвараа сайжруулсан байдаг. Та ч тэгвэл тэднээс дуталгүй сонирхсон жорын дагуу дуртай хоолоо хийгээд үзээрэй.


10. Шүүгээгээ цэгцлэхPremium Vector

Магадгүй та өмнөх хөл хорионы үеэр гэрээ нэгд нэгэнгүй цэвэрлэж, шүүгээгээ цэгцэлсэн л байх. Гэхдээ л одоо дахиад замбараагүй болчихсон бол цэвэрлэж цэгцлэхэд хангалттай хугацаа байна шүү. Хэзээ ч өмсдөггүй хэрнээ шүүгээнд тань зай эзлээд байж л байдаг хувцаснаас өгсүүлээд загвар, өнгө гээд таалахаа больчихсон хувцас байгаа бол ангилж ялгаад хаях эсвэл хөл хорио дууссаны дараа комиссын бараанд хүргээд өгч болох шүү. 


11. Хэтийн ирээдүйд заавал хийж үзэх зүйлсийн жагсаалт гаргах

Premium Vector

Коронавирус гээд нөхцөлбайдал тиймхэн байгаа ч, вакцинжуулалт эхэлчихсэн, тавдугаар сараас хил нээхээр төлөвлөчихсөн байгаа энэ цагт та ирэх зун, намар, өвөл эсвэл бүр 2022 онд юу заавал хийж үзэхээ өөртөө амлаад жагсаалт гаргаж болно. 


12. Дохионы хэл сурах

Premium Vector

Таны эргэн тойронд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүн байдаггүй ч гэсэн дохионы хэл сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй. Youtube суваг дээрх хичээлээс эхлээд гүүглээс "дохионы хэл сурах" гээд хайхад л та өөр нэг шинэ ур чадвар эзэмшиж болно. 


13. Хувцсаа оёх

Premium Vector

Дуртай цамц тань хөврөөд эсвэл ямар нэг шингэн асгаж завааруулчхаад өмсөж чадахгүй байгаа бол одоо нөхөж цэвэрлээд өмсөж болох юм. Утас зүү нийлүүлээд, арилахгүй байгаа толбыг бүтээлчээр далдлах аргууд хайвал зөндөө шүү дээ. 


14. Зохиол бичих

Premium Vector

Зохиол бичих гэхээр та өөрийгөө зохиолч биш хэмээн бодож, цааргалж байна уу? Тэгвэл зохиол бичихэд та заавал мэргэжлийн зохиолч байх албагүй гэдгийг санаад үзээрэй. Мөн өөрийн зохиолыг бусдад уншуулах ч шаардлагагүй. Гэсэн ч юу бодож санаж байгаагаа цаасан дээр буулгах нь нэг төрлийн сэтгэлзүйн эмчилгээ болдог гэдгийг судлаачид баталжээ. Магадгүй та дараагийн Өлзийтөгс байж ч болох шүү.


15. Гал тогоогоо янзлах

Premium Vector

Хэрэв танай гал тогоонд огт хэрэглэдэггүй хоолны амтлагч, хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй ч хэрэг гарч магад гээд угаагаад тавьчихсан варень, даршилсан ногооны шилнүүд байдаг бол эмхэлж хаях цаг нь болжээ. Хөргөгчөө угааж, гал тогооны шүүгээгээ цэвэрлэсэн ч болно. Амтлагчуудаа нэг ижил савнуудад хийгээд нэрийг нь бичээд наачихвал хэчнээн цэгцтэй харагдана гээч?