2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгаа хийгддэг болсон. Судлаачид технологийг боловсруулсан бөгөөд улс болгонд сайхан амьдралын түвшинг хэмждэг байна. Харин дараа нь үзүүлэлтүүдийг харьцуулж, улс орны иргэдийн аз жаргалын рейтинг тогтоодог юм.

2017 оны хувьд эхний 10-т орсон хамгийн аз жаргалтай улсуудыг танилцуулбал:

  1. Норвеги
  2. Дани
  3. Исланд
  4. Швейцар
  5. Финлянд
  6. Нидерланд
  7. Канад
  8. Шинэ Зеланд
  9. Австрали
  10. Швед

Эдгээр улсууд өмнөх жилүүдэд ч гэсэн шилдэг 10-т багтаж байсан бөгөөд зөвхөн байр нь өөр өөр байсан. Та эдгээр улс орныг юу нэгтгэж буйг мэдэх үү? Аз жаргалтай улсаас гадна эдгээр улс нь амьдралын түвшин өндөр, нийгмийн стандарт гээд л бүх зүйл нь гайхалтай гэж хэлж болно. 

Дэлхийн загварын хууль тогтоогчид, хоёр дахь оюутан бүр загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг улсууд энэ 10-т багтаагүй. Франц 32 дугаар байранд, Испани 37 дугаар байранд ордог. Харин Италид хүүхэд төрсөн цагаасаа загварын мэдрэмжтэй байдаг бол энэхүү жагсаалтыг 50-т орж байна. 

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын иргэд хэрхэн хувцасаа хослуулж өмсөх, яаж өмдөө VOGUE сэтүүлийн зааварчилгаагаар нуглах вэ гэдэгт санаа зовдоггүй. Тэд өөрт хамгийн тухтай хувцасыг өмсдөг. Джинс, футболк, кет, цамц гэх мэт.  Магадгүй аз жаргалтай байхад хүний өмссөн хувцас ямар ч хамаагүй бөгөөд загварыг чиг хандлагыг дагахгүй байж болно. 

Энгийн, даруу хувцастай ч гэсэн аз жаргалтай байж болохгүй гэж үү? Магадгүй хүн өдөр бүр хэн нэгэнд өөрийнхөө байр суурийг батлах шаардлаггүй үед аз жаргалтай, тайван, амар амгалан байдаг байх. Саяхан би Израильд эмэгтэй хүмүүс ямар чөлөөтэй хувцасладаг талаар бичиж байсан. Та магадгүй итгэхгүй байх. Гэхдээ Израиль энэ жагсаалтын 11-т орсон.