Хүн хордсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор KFC сүлжээ ресторан мэдэгдэл гаргав

Б.Баясгалан
02 сарын 15, 2019

KFC сүлжээ рeстораны Зайсан дахь салбараар энэ сарын 9-11-ний өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хордлого авсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Нийт 75 хүн хордлого авснаас 20 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл бий.

Үүнтэй холбоотойгоор КFC сүлжээ рeсторанаас өчигдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

...Зайсан салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон шалгуулж байна. Бид Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран тус асуудлыг шийдвэрлэхээр шуурхайлан ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс албан ёсны ямар ч хариу, дүгнэлт гараагүй байна" гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Холбоотой сэдвүүд

kfc мэдэгдэл

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.