Харвардын 75 жилийн турш хийгдсэн судалгаа хүний аз жаргалын хамгийн гол хүчин зүйлийг нээн илрүүллээ.

Та хэзээ нэгэн цагт 75 жилийн турш хийгдсэн судалгаа гэж сонсож байсан уу? Судалгааны гол зорилго нь биднийг юу аз жаргалтай болгодог вэ? гэсэн асуулт… Харвардын судлаачид өсвөр насны залуучуудаас ахимаг насны хүмүүс хүртэлх хоёр бүлэг эрэгтэй хүмүүсийг судласнаар өсвөр насны эерэг туршлага дунд эргэм насны хүмүүсийн мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг гаргаж ирэх юм.

Тэгэхээр бид амьдралынхаа турш юунд тэмүүлэх ёстой вэ? Ихэнхи хүмүүс нэгдүгээрт алдар нэр, мөнгө гэж хариулдаг. Гэвч сэтгэцийн эмч Роберт Вальдингер ийм хариулт өгсөн хүмүүс ихэнхдээ алддаг гэжээ.

Насанд хүрэгчдийн судалгааны удирдагчийн хувьд Вальдингер хэд хэдэн урьд өмнө нь байгаагүй нотолгоог цуглуулсан байна.

Аз жаргал, сайн сайханд нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ? “75 жилийн турш хийгдсэн судалгааны хамгийн чухал үр дүн бол: сайхан харилцаа биднийг улам аз жаргалтай, эрүүл болгодог” гэж Вальдингер хэлсэн байна.

Судалгаагаар бидний амьдралд бидний итгэж найддаг хүн хажууд байхад хүний мэдрэлийн систем болон тархи илүү уян зөөлөн горимд ажиллаж эхэлдэг. Энэ нь хүний амьдралын мөчлөгийг уртасгаж өгдөг байна. Тэгэхээр хайр дурлал бидний амьдралын аз жаргал, сэтгэл ханамжийн мэдрэмжийг удирддаг байна.

Үүнээс гадна судалгаагаар өөрийгөө ганцаардаж буйгаар мэдэрдэг хүмүүс өөрийнхөө бие махбодийн эрүүл мэндийг алдаж, нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж гарсан байна. “Энэ нь таны таньдаг хүмүүс, найз нөхдийн тооноос хамаарахгүй. Энд төгс харилцааны талаар яриагүй. Энд хамгийн гол нь дотны хүмүүсийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн Вальдингэр хэлжээ.

Та олон найзтай юу эсвэл та романтик харилцаатай байгаа юу гэдэг чухал биш, харин яг тэрхүү харилцааны чанар, итгэл найдвар, гүн гүнзгий байдал, түүнчлэн та хэр зэрэг тайван, яг өөрийнхөөрөө байж, өөрийгөө хэр зэрэг мэдэрч чадах нь нэн чухал юм.

Энэ нь бусадтай харилцах жинхэнэ харилцааны ач холбогдлыг харуулж байна. Судалгааны үр дүнгээс: “Та Уолл-Стритийн бүх хөрөнгийг авах боломжтой байсан  ч та дотны харилцаагүйгээр хэзээ ч аз жаргалтай болохгүй байсан” гэдгийг харуулж байна.