Та хүүхдээ санхүүгийн сахилга баттай хүн болгохын заавал ойлгуулах зүйлсийг хүргэж байна.

  • Хэрэглээний (xалаасны) мөнгө өг. Энэ нь мөнгөө зарцуулж сурах, цаашид мөнгөний үнэ цэнийг ойлгоход туслах энгийн алхам юм.
  • Хэмнэж, хуримтлуулах талаар ярилц. Хүүхдэдээ тодорхой зорилготойгоор мөнгө хадгалахад нь  туслаарай. Жишээ нь, тоглоом авах, гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах зорилгоор мөнгөө хадгалж болно.  Мөн гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад зориулан зарим мөнгөө хэмнэж хуримтлуулах ёстойг ойлгуул. Энэ нь тэднийг амьдралынхаа туршид мөнгөө хэмнэж хуримтлуулах дадлыг суулгах алхам болдог.
  • ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа хамт яв. АТМ буюу бэлэн мөнгөний машин нь таны шаргуу хөдөлмөрлөж, хичээж хуримтлуулсан мөнгийг хадгалж байдаг машин гэдгийг хүүхдэдээ тайлбарлаарай. Бас мөнгийг ажил хийж шаргуу хөдөлмөрлөхгүйгээр энэ машинаас авч чадахгүй гэж хэлээрэй. Мөнгөө гаргаж авбал дансанд чинь дараа зарцуулах бага мөнгө үлдэнэ гэдгийг ойлгуулаарай.
  • Төсөв зохиохдоо хүүхдээ оролцуул. Өрхийн төсвийн талаар хүүхэдтэйгээ ярилцах нь гэр бүлийн амьдралын өртөг зардлын талаар хүүхэд ойлгоход тусална.
  • Ашиглалтын зардал төлөхдөө ч түүнийг оролцуул. Цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр төлдөг төлөхдөө ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж байх гэх мэт хэмнэлтийг хэрхэн хийж болох талаар ярилцаарай. Ашиглалтын зардлаа төлөх мөнгө олохын тулд та хэдэн өдөр ажиллах ёстойг ч ойлгуулахад гэмгүй.

Хүүхэддээ юу заах вэ?


Насны онцлогоос нь шалтгаалан дараах зүйлсийг хүүхдэдээ зааж болох юм. Үүнд:

          Сургуулийн өмнөх насны хүүхдэд:

  • Аливаа зүйлийг худалдан авахын тулд мөнгө хэрэгтэй.
  • Мөнгө нь үнэ цэнийн хувьд ялгаатай зоосон ба цаасан дэвсгэрт юм.
  • Ажил хийж мөнгө олдог
  • Хэрэгтэй зүйл, хүсч буй зүйл хоёрын хооронд ялгаа байдаг
    Бага ангийн хүүхдэд:
  • Мөнгөө юунд зарцуулахаа хүн өөрөө сонгодог.
  • Аливаа зүйлийг худалдан авахаас өмнө үнийг харьцуулж судлах нь зөв дадал хэвшил мөн.
  • Мөнгө хэмнэвэл цаашид хэрэгтэй зүйлээ авах боломжтой болно.
  • Ахлах сургуулийн хүүхдэд:
    • Зээл авснаас байгаа мөнгөөрөө аливаа зүйлийг худалдан авах нь дээр.
    • Зээлсэн мөнгөө хүүний хамт эргүүлэн төлөх ёстой.
    • Тодорхой зүйл худалдан авах болон мөнгөний гэнэтийн хэрэгцээ шаардлагын үед ашиглахаар мөнгө хадгалж хуримтлуулах нь зүйтэй.
    • Ашиглалтын зардлыг өндөр гаргахгүйн тулд гар утасны хэрэглээгээ хянах хэрэгтэй.
    • Төсөв зохиож, хэрэгжүүлэх нь мөнгөө зөв захиран зарцуулахад тусалдаг.
    • Мөнгөө юунд зарцуулснаа хянах нь чухал.
    • Онлайн худалдаа хийхдээ болгоомжтой байх, хувийн мэдээллээ онлайнаар өгч хэрхэвч болохгүй.