Х.Оргил
12 сарын 19, 2023
Хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Түлэгдэхээс сэргийлэхийн заавал сэргийлэх эд зүйлс:
✔Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
✔Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
✔Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
✔Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
✔Зуухны тагийг заавал түгжиж байх,
✔Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлэрэй.
✔Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх,
✔Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх
✔Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
✔Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
АНХААР, унах аюул нэг алхмын цаана байдаг
✔Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
✔Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
✔Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх
✔Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй.
Галын аюул энгийнээс эхэлдэг тул заавал мэдэх ёстой зүйлс:
✔Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
✔Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
✔Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
✔Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх
Эдгээр зүйлсийг заавал далд хийгээгээрэй
✔Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
✔Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
✔Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
✔Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
✔DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,
✔Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.
Гэрийн тавилгаас болж хүүхдээ гэмтээхгүйн тулд:
✔ Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
✔Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
✔Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
✔Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.
Хордлогоос сэргийлэхийн тулд анхаарах ёстой зүйлс:
✔Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.
✔Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
✔Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.
Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулахын тулд мэдэх ёстой зүйлс:
✔Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх,
✔Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх,
✔Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
✔Хурц ирмэг өнцөггүй байх
✔20 сантиметрээс урт уяагүй байх
✔Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
✔Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх
Сүлд модны аюулгүй байдлыг анхаарах зөвлөмж
Хүн бүрийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог.
Өндөр нам, өргөн нарийн, гэрэлтдэг, гэрэлтдэггүй гээд олон төрлөөр алаглах гацуур модны чанар янз бүр бий.
Аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх арга дараах арга хэмжээг хэмжээг хэрэгжүүлээрэй.
Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх
Сүлд модны гэрлийг байнга асаахгүй, хүнтэй үед асаалттай байлгах
Сүлд мод болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх
Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг ЗӨВЛӨЖ байна.
Гудамж, замын хөдөлгөөнд оролцохдоо
Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашин ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтөлж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.