"Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Эхний ээлжид үнэт цаасны дансаа баталгаажуулсан иргэдийнхийг шилжүүлж буй. Тиймээс үнэт цаасны данс нээлгэсэн ч ногдол ашиг тань орохгүй байгаа бол үнэт цаасны дансаа өөрийн нэр дээрх арилжааны банкны данстай холбуулж, баталгаажуулах ёстой юм байна. Хувьцаанаасаа сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, Засгийн газарт худалдсан зэргээс хамаарч хүн бүрийн хувьцаа харилцан адилгүй учраас танд хэдэн ширхэг хувьцаа байгаа эсэхийг www.mcsd.mn болон 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж шалгах боломжтой.
Нэг ширхэг хувьцаанд 90 төгрөг олгож байгаа бөгөөд үүнээс татварын хуулийн дагуу арван хувийг нь авснаар нэгж хувьцаанд 81 төгрөг ногдож байна. 1072 хувьцаатай хүн 86832 төгрөг авна.