Эрдэмтэд коронавирус шинж тэмдэг илрээгүй үедээ ч бусдад халдвар тараадаг болохыг батлав

Х.Оргил
01 сарын 27, 2020

Шинэ төрлийн корановирусийн халдвараар 2000 орчим хүн өвчлөөд байна гэж Хятадын албаны хүмүүс мэдээлж байна. 

Халдвар гарсан цагаас хойш Хятад даяар дотоодын аялал жуулчлал зогсож, вирусийн халдвар гарсан Хубей мужийн Ухань хотод хөл хорио тогтоосон хэвээр буй.

Үүнээс гадна хэд хэдэн томоохон арга хэмжээ аваад байна. Хятадын албаны хүний мэдэгдэж буйгаар ням гарагт Хятадад зэрлэг амьтны зах, худалдааг хориглосон аж. Учир нь корановирусийн халдварыг амьтнаас үүдэлтэй хэмээн үзэж буй. Гэхдээ эцсийн байдлаар чухам юунаас үүдэлтэй нь тогтоогдоогүй байгаа юм. 

Уг вирусийн халдварын нууц хугацаа нь 14 хоног. Гэвч хамгийн аюултай нь уг вирусын халдварын үед шинж тэмдэг тухайн хүнд илэрч зовиур өгөөгүй ч бусдад тарааж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Энэ бол вирусын талаарх бидний ойлголтыг өөрчилсөн цоо шинэ ойлголт юм.

Өмнө нь дэлхий нийтийг цочроосон Sars болон Эбола вирус нь зөвхөн шинэ тэмдэг илэрсний дараа л бусдад халдварлаж байсан билээ. Тиймээс өвчтэй хүмүүсийг тусгаарлах хэлбэрээр вирусийн дэгдэлтийг зогсоож байсан юм.

Гэвч коронавирусээр өвчилсөн бол шинж тэмдэг илрээгүй ч бусдад халдвар тараадаг нь асуудал үүсгэв.

Яагаад аюултай вэ гэж үү

Шинж тэмдэг илрэхгүй байна гэдэн халдвартай хүмүүс хаана ч явсан өөрөө мэдэлгүйгээр бусдад халдвараа тараах боломжтой юм.


Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

вирус коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.