Вашингтон ДС-гийн их хамба лам Теодоре Маккарик бэлгийн халдлага хийсэн гэсэн шуугианы дараа албан тушаалаасаа огцорхоор шийдлээ

  • Ромын Пап Францис, хуучнаар Вашингтон ДС-гийн хамба лам мөн шашны тэргүүн асан Теодоре Маккарикийн огцрох хүсэлтийг хүлээн авсан байна.
  • Маккарик нь Америкийн Католик сүмийн хамгийн алдар, хүндтэй нэгэн юм.
  • Түүнийг бэлгийн халдлага хийсэн хэмээн хэд хэдэн эрэгтэй мэдээллэснээр тэрээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан юм.

Ватикан хотын-Пап Францис өнгөрсөн бямба гарагт Вашингтон ДС-гийн их хамба лам, Католик Сүмийн хамгийн нэр хүндтэй нэгэн болох Теодоре Маккарик, хэд хэдэн насанд хүрээгүй залуу болон сүмийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн мэдэгдэлийн дараа албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг хүлээн авсан байна.

Энэ нь түүхэн дэх анхны үзэгдэл бөгөөд түүний эргэн тойрон болон Америкийн сүмийнхэн маш их цочирдсон байна. Тэрээр олон жилийн турш нэр хүндтэй удирдагчид, ерөнхийлөгч болон Папын итгэмжлэгдсэн хүн байсан аж. Пап лам Францис хамба ламыг огцрохыг хүлээн зөвшөөрсөн албан ёсны шүүх хурал түүнийгхэргийг хэлэлцэн бурууг нь нотлох хүртэл ямар нэг олон нийтийн санваартаны үйл ажиллагаанд орохоос түтгэлзүүлсэн гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард 50 жилийн тэртээ өсвөр насны хөвгүүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байх магадлалтай хэмээн Америкийн сүмийн зүгээс мэдэгдсэн байна. Түүнээс хойш хэд хэдэн эрэгтэй мөн түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгасан юм. Харин Их хамба лам Маккарик 50 жилийн өмнөх болсон явдлын талаар “ой санаанд нь байхгүй” гэж мэдэгдсэн бол бусад мэдэгдэлийн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байна.




Эх сурвалж: Business Insider