Иргэд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өдөр тутмын амьдралдаа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн хүрээнд зарим зүйл заалтыг тайлбарласан “Лоло Хаули хоёр комик цувралыг хүргэж байна.

Цуврал №8

ИХ-ийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

ИХ-ийн 254 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

2021.03.06-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн дагуу зохиолыг гаргасан болно.

Та “Лоло Хаули хоёр” төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэн, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.

Facebook хуудас: https://www.facebook.com/
Instagram хаяг: https://www.instagram.com/loloandhauli/

 

“Лоло Хаули хоёр” төслийн баг