Нийслэлд 40 орчим ломбард зөвшөөрөлтэйгээ үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газруудаар шалгалт хийхэд 90  хувь нь зөрчилтэй байдаг ажээ. Дээрхи газрууд ихэвчлэн зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн алданги, торгууль тооцохдоо хоногт 0.5 дээш алданги тооцдог ажээ. Үүнтэй холбоотойгоор Стандартын үндэсний зөвлөлөөс өмнөх стандартыг нь өөрчилж шинэчилж баталжээ. Ингэснээр 18 нас хүрээгүй бол барьцаа хөрөнгө авч мөнгө зээлдүүлэхийг хориглож байгаа юм. Мөн цаашид татварын нэгдсэн системд орж кассын машинтай болж иргэдэд и баримт олгодог болох юм.

Шинэ журмаар хууль бусаар шөнө 22 цагаас өглөө 6 цаг хүртэл ажиллаж үйлчлэхийг хоригложээ. Үүнээс гадна барьцаалсан эд зүйлсийг заавал цахим мэдээллийн санд бүртгүүлэхээр болжээ. Ингэснээр санаатай буруу бүртгүүлэх, хулгайн эд зүйлсийг илрүүлэх олон давуу талтай ажээ. Энэ систем нь хулгайн эд зүйлсийг санаатай, санамсаргүй барьцаалах, дамжуулах, борлуулахыг таслан зогсоох зорилготой. 

Манай улсад хоногт дундажаар 5-6 телевиз, гар утас, мөнгөн аяга, үнэт зүйл, нөүтбүүк зэрэг алдагддаг бөгөөд эдгээрийн ихэнхийг ломбардад тавьсан байдаг талаар албаныхан ярьдаг юм.