Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "Miss World 2017" энэ жил 67 дахь удаагаа болох гэж байна. Ирэх сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчид титэм гардуулах ёслол өнөөдөр Holiday Inn зочид буудлын хүндэтгэлийн танхимд болох аж. Энэхүү ялагчийг тодруулах ажил сар гаруй үргэлжилсэн байна. Урьчилсан шалгаруулалтанд зуу гаруй оролцогч бүртгүүлж, үүнээс есөн бүсгүй тунаж үлдээд байгаа юм. Шалгарсан бүсгүй "Miss World 2017"- ийн үндэсний ялагчийн титмийг хүртэх бол эхний таван байранд орсон миссүүд олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм. Оролцогчдод өнгөрсөн жилийн үндэсний ялагч С.Баярцэцэг лекц уншиж зөвлөх байдлаар оролцжээ.