АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн санхүүжүүлсэн тус улсын “Модерна” компанийн хөгжүүлж буй "Ковид-19" халдварын эсрэг вакцин цар тахлын үеэр 18 тэрбум ам.доллар буюу хамгийн их ашиг олсон бизнесүүдийн жагсаалтад багтжээ. 

Туршилтад оролцсон сайн дурынхныг "Ковид-19" халдвараас 94.5 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь тогтоогдсон юм.

Энэ сарын сүүл гэхэд Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас түргэвчилсэн горимоор цар тахлын эсрэг вакциндаа зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

Модерна компани вакцинаа 30 мянга гаруй хүн дээр туршаад буй. Эдгээр хүмүүсийн талд нь 2 тунт вакциныг хийжээ. Үлдсэн хүмүүст нь дурын эмчилгээ хийсэн байна. Ингээд ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн эхний 95 хүн дээр суурилж дүн шинжилгээ хийжээ. Тэдгээр 95 хүний 5 нь вакцин хийлгэсэн хүн байсан бол 90 нь дурын эмчилгээнд хамрагдсан хүн байв. Үүнээс 94,5 хувиар халдвараас сэргийлж байна гэсэн үр дүнг зарлаад байгаа юм.

АНУ-ын Биотехнологийн Модерна ирэх жил хүртэл 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.