АНУ-ын Биотехнологийн Модерна компани бүтээж буй коронавирусийн халдварын эсрэг дархлаа суулгах вакцин нь 95 хувийн үр дүнтэй байна гэж мэдэгдлээ.

Энэхүү үр дүн цар тахлын эрин үеийг дуусгаж чадах вакцины талаарх итгэлийн нэмэгдүүлээд байна.

Модерна компани энэ өдрөө "Гайхалтай өдөр" хэмээн зарлаад ирэх долоо хоногт вакцинаа албан ёсоор бүртгүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Вакцин хэр найдвартай вэ?

Модерна компани вакцинаа 30 мянга гаруй хүн дээр туршаад буй. Эдгээр хүмүүсийн талд нь 2 тунт вакциныг хийжээ. Үлдсэн хүмүүст нь дурын эмчилгээ хийсэн байна. Ингээд ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн эхний 95 хүн дээр суурилж дүн шинжилгээ хийжээ. Тэдгээр 95 хүний 5 нь вакцин хийлгэсэн хүн байсан бол 90 нь дурын эмчилгээнд хамрагдсан хүн байв. Үүнээс 94,5 хувиар халдвараас сэргийлж байна гэсэн үр дүнг зарлаад байгаа юм.

Вакцин хэзээ гарах вэ?

АНУ-ын Биотехнологийн Модерна ирэх жил хүртэл 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Гэхдээ вакцинаар тогтсон дархлаа хэр удаан үргэлжлэхийг судлаачид өөрсдөө ч мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр вакцин хийлгэсэн хүмүүс хяналтад байна гэсэн үг. Мөн насны ангиллаас хамаарч дархлаа нь өөр өөр хугацаагаар тогтож байгаа аж. 


Уг вакцин тухайн хүнд ямар нэг гаж нөлөө үзүүлэх үү?

100 хувь найдвартай зүйл гэж хэзээ ч байдаггүй. Уг вакцин хийлгэсний дараа толгой өвдөх, зовуурлах шинж тэмдэг илрээд байгаа гэв.

Бусад вакцинуудын давуу ба сул тал

Одоогоор Модерна вакцинаас гадна хоёр ч вакцин яригдаж байна. ОХУ-ын бүтээж буй Стутник 5 вакцин 92 хувийн үр дүнтэй гэжээ. 

АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд хамтран бүтээж буй Pfizer-ийн вакцин нь 90 хувийн үр дүнтэй хэмээгдэж байна.


Эх сурвалж: BBC