Л.Дэлгэрмаа
06 сарын 30, 2026
Монгол хүүхдүүдийн унших дадлыг төлөвшүүлэх, уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх зорилготой “Уншигч Унага” нэртэй шинэ дижитал уншлагын платформ албан ёсоор нээлтээ хийлээ.
5–15 насны хүүхдүүдэд зориулсан тус аппликейшн нь монгол болон англи хэл дээрх нас, түвшинд тохирсон уншлагын контентыг нэг дороос хүргэж, хүүхдүүдийг тогтмол унших дадалтай болоход дэмжлэг үзүүлэхээр бүтээгджээ.
Платформ нь хүүхдийн унших түвшинд тохирсон үлгэр, фабль, танин мэдэхүйн болон адал явдалт өгүүллэгүүдийг санал болгодог.
Хүүхдүүд уншлага бүрийн дараа ойлголтоо шалгах тест бөглөж, өөрийн ахиц дэвшлийг үнэлэх боломжтой бөгөөд ингэснээр уншсанаа ойлгох чадвар, ой тогтоолтоо хөгжүүлэхэд чиглэжээ. 
Мөн уншлагын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор XP оноо, түвшин ахих систем, тэмдэг (badge), өдөр тутмын дараалсан уншлагыг урамшуулах зэрэг тоглоомчилсон (gamification) шийдлүүдийг платформд багтаасан байна.
“Уншигч Унага” нь дараах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэжээ.
* Үгийн баялаг нэмэгдүүлэх
* Унших хурд, ойлгох чадварыг сайжруулах
* Анхаарал төвлөрлийг хөгжүүлэх
* Бүтээлч сэтгэлгээ, төсөөллийг тэлэх
* Өдөр тутмын унших дадлыг хэвшүүлэх
Түүнчлэн монгол болон англи хэл дээрх хос хэлний контент нь хүүхдүүдэд хоёр хэлийг байгалийн аргаар зэрэг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Хөгжүүлэгчдийн мэдээлснээр цаашид платформын контентын санг өргөжүүлж, илүү олон интерактив боловсролын материал, шинэ төрлийн сургалтын агуулга нэмэхээр төлөвлөжээ. “Уншигч Унага” платформыг edu.beez.mn хаягаар ашиглах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.