МХЕГ-аас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавхи, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй хийх нөхцөлийг бий болгох зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмний 30 хувь нь үндэсний үйлдвэрийн эм, 70 хувь нь импортын эм бөгөөд 63.4 хувь нь жороор олгох, 35.5 хувь нь жоргүй олгох, 1.1 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна.

Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага дутмаг, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадалтай, эмийн жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийг жоргүй олгодог, жороор эм олголтод тавих хяналт хангалтгүй зэрэг асуудлууд байгаа аж.


Эх сурвалж: МХЕГ