Иргэн Б.Бат-Энх НҮБ-ын сайтад утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг хүссэн албан хүсэлт илгээсэн байна. Энэхүү захидалд Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг, гэвч цэвэр агаараар амьсгалах эрхгүй нөхцөлд амьдарч байгааг дурьдаад энэ асуудлыг шийдэхгүй байгаа нь Засгийн газар болон парламентын гишүүдийн хийж байгаа хүний эрхийн эсрэг хүчирхийлэл юм гээд тусламж хүсч байгаа талаараа бичжээ.

Одоогоор түүний санал асуулгад 11,524 хүн нэгдээд байгаа аж.

https://www.change.org/ сайт нь олон улсын платформ бөгөөд асуудлаа шийдүүлэхийн тулд дэлхий дахин дуу хоолойгоо өргөдөг сайт юм.

Энэ сайтад дэлхий нийт тулгамдсан бол таалагдахгүй байгаа асуудлаа гаргаж ирдэг. Монголоос өмнө нь Англид Элчин сайдаар томилогдож байсан С.Баярыг шалгуулахын тулд 1000 гаруй хүний гарын үсгийг CHANGE.ORG системийг амжилттай ашиглаж цуглуулж байсан билээ.