Б.Баясгалан
06 сарын 13, 2019
Дэлхийн олон оронд салбараа нээн, ажиллуулж буй “Wall Street English” англи хэлний төв франчайзын гэрээгээр энэ оны 3 дугаар сараас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд буй. Англи хэлийг уян хатан нөхцөл, орчин үеийн арга барилаар сургах зорилготой тус сургалтын төвтэй Монгол Улсын Их Сургууль /МУИС/ хамтран ажиллахаар болжээ.
Тодруулбал, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг өнгөрсөн мягмар гарагт “Wall Street English Mongolia” англи хэлний төвтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байна.
“Wall Street English” сургалтын төв нь Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрхи Дорнодын 28 оронд 480 гаруй сургалтын төвтэй бөгөөд одоогийн байдлаар 180 мянга гаруй хүн суралцаж буй юм. Тус сургалтын төвийн эрхийг дэлхийн хамгийн том боловсролын компани болох "Pearson" компани эзэмшдэг.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэстэй хамтран оюутан, суралцагчдын англи хэлний түвшин дээшлүүлэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах юм.
Одоогийн байдлаар гадаад хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлэх, чин хүсэл эрмэлзэлтэй, 3,6 болон түүнээс дээш голч оноотой, оюутны байгууллага, клубын үйл ажиллагаанд манлайлан оролцдог МУИС-ийн 15 оюутан 3 сарын эрчимжүүлсэн сургалтад үнэ төлбөргүй суралцаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.