ВАШИНГТОН. /AP/. Сарыг судлах хөтөлбөрийнхөө хүрээнд саран дээр сансрын нисгэгчээ хэрхэн газардуулах талаарх судалгаа шинжилгээг гүйцэтгэх 11 хувийн компанийг сонгосон тухайгаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ пүрэв гарагт мэдэгджээ.

Энэхүү хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу Америкийн сансрын нисгэгчдийн дунд анх удаа эмэгтэй хүн багтсан байна. Сарны өмнөд туйл дээр 2024 он гэхэд газардаж, 2028 оноос эхлэн тогтвортой ажиллагаануудыг явуулж эхлэх ажээ. 


NASA”-гийн сонгосон компаниудын дунд “SpaceX, Boeing, Lockheed Martin, Northrop Grumman”, Blue Origin” зэрэг компани багтаж байгаа бөгөөд тэдгээрийн олонх нь “NASA”-тай урьд нь гэрээ байгуулан ажиллаж байжээ. 

"Тус компаниуд ирэх зургаан сарын турш холбогдох судалгаануудыг хийж, саран дээр газардах хөлгийн анхны загваруудыг хөгжүүлнэ" гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг