Л.Дэлгэрмаа
12 сарын 15, 2021
АНУ-ын Сансрын агентлаг NASA-гийн хөлөг нарны гадна агаар мандлын дундуур ниссэн түүхэн явдал болсон талаар BBC мэдээллээ.
Нарыг судлах зорилгоор гурван жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн "Parker" хөлөг ийнхүү гадна агаар мандалд хүрч хэсэгхэн зуур нисжээ.
Тус үйл явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ч мэдээлийг нягталж шалгаснаар албан ёсоор зарлаж буй нь энэ юм. Хөлөг 500 мянган км/цаг хурдтай бөгөөд нарны хэт халуун хэмийг тэсвэрлэж, хэрэгтэй мэдээллийг цуглуулсан гэж NASA-гаас мэдэгдсэн байна.
Бичлэг үзэх:
NASA-гийн Гелиофизикийн шинжлэх ухааны хэлтсийн дарга Никола Фокс "Хүн төрөлхтөн саран дээр газардсан нь сарны үүслийг судлахад тусалсан шиг наранд ойртох нь бидэнд хамгийн ойр орших одыг судалж, нарны аймагт хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгээ дээшлүүлэх маш том боломж" гэв.
Гурван жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн Parker хөлөг 500 мянган км/цаг хурдтай нисдэг бөгөөд нарны гадаргад хурдан нэвтэрч, хурдан гарах зорилготой байжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.