Нэет хар шуурга хүчтэй салхи, аадар бороо оруулж, АНУ-ын зүүн өмнөдийг үерлүүлсний дараа эрчээ суллав. Нэетийн догшин шуурга Луизианна, Миссисипи болон Алабамаг дайрч бүс нутагт онцгой байдал зарлаад буй. Догшин шуурганы улмаас Никарагуа, Коста Рика болон Гондураст 24 хүн амиа алдсан билээ. 

Нэетийн эрч өнгөрсөн сарын Мария, Ирма догшин шуурганаас сул байсан боловч Луизиана, Миссисипи, Алабама бүхэлдээ, Флоридагийн зарим хэсгээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн.