"I love Taiwan" ТББ-ын үүсгэн байгуулагч, олон улсын көүч Н.Энхсайхантай ярилцлаа.
 
 

-Тайванийн боловсрол дэлхийд дээгүүрт ордог. Та ногоон арлын энэ оронд боловсрол эзэмшсэн хүний хувьд монгол залуустаа хамгийн түрүүнд юуг онцлон хэлэхийг хүсч байна вэ? 

-Би дэлхийн маш олон орноор явсан. Тайваньд эзэмшсэн боловсрол, туршлага маань намайг олон ажлаа амжуулахад их хэрэг болсон. Тайванийн ЗГ-ын болон хувийн их, дээд сургуулиуд дэлхийд жагсаалтаараа нэлээн дээгүүр ордог. 

Миний сурч байсан Тайванийн үндэсний их сургууль өнөөдөр (2023 он) дэлхийн ТОП-100 сургуулийн 77-д жагсаж байна. 

Бичлэг үзэх: 

-Тайванийн боловсролын чанарыг магтан ярих хүн маш олон байдаг. Тэнд гаднын оюутнуудыг татах ямар “увидас” байна вэ? 

-Хятад хэл дээр мэдлэг олж авахаас гадна англи хэл дээр мэдлэг олж авах боломжтой байдаг нь олон улсын оюутнуудыг татах бас нэг сонхирхолтой түлхүүр хэсэг болдог. 

-Монгол залууст Тайванийн их, дээд сургуулийн тэтгэлэг хэр нээлттэй байдаг вэ? 

-Маш их бий. Сургууль болгон өөр өөрийн өгдөг тэтгэлгийн хэмжээтэй байдаг бол янз бүрийн сан, Засгийн газрын тэтгэлгүүд ч бий. Мэдээж тэтгэлэг хүмүүсийн яриад байдаг шиг тийм амархан олддог асуудал бас биш. Тайвань технологийн орон. Инновациараа дэлхийд дөрөвдүгээрт ордог. Мөн  чипний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна. 

-Технологийн хөгжлөө дагаад суурь болсон олон мэргэжил сурах боломжтой юу? 

-Тайвань маш өндөр хөгжилтэй, Азийн түлхүүр хэсэг гэдгээрээ бидэнд танигдсан. Тайваньд технологи дагасан, технологийг суурь болгосон олон мэргэжил эзэмших боломжтой. Хамгийн түрүүнд анагаахын, эрүүл мэндийн боловсрол байна. Яагаад вэ гэвэл Тайванийн боловсрол хийгээд эрүүл мэнд нь маш чанартай, хямдхан гэдгээрээ алдартай. 

-Заах арга барилын хувьд бусад оронтой харьцуулахад хэр их ялгаатай вэ? 

-Би БНХАУ-д ч, Тайваньд ч хятад хэл сурч байсан. Заах аргын хувьд тэс өөр аргачлалтай. Тайваньд зааж байгаа хятад хэлний аргачлал маш хөнгөн. Хүнд дарамт, стресс болохгүйгээр заадаг учраас гадаад оюутнууд маш богино хугацаанд хятад хэл эзэмшдэг. 

Энэ жилээс эхлээд Тайванийн засгийн газар 1+4 хөтөлбөр буюу Тайваньд тодорхой заасан мэргэжлээр ирж сурах гэж байгаа гаднын оюутнуудын эхний жилийн сургалтын төлбөрийг даах сонирхолтой бодлого баримталж, олон улсад танилцуулж байна

Эхний жил нь хятад хэлийг эрчимтэйгээр, академик боловсрол олж авах хэмжээнд сургана гэж амлаад байгаа нь ийм учиртай юм. 

"МОНГОЛ ОЮУТНУУД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ"

-Монгол оюутнуудын хувьд Тайваньд сурахын давуу тал юунд байдаг вэ? 

-Монгол оюутнууд байгаа газраа дасан зохицох чадвар сайтай, зөв мэргэжлээ, зөв сургуулиа сонгоод очсон тохиолдолд харамсах зүйлгүйгээр дэлхийн хэмжээний боловсрол эзэмших бүрэн боломжтой. 

-Та “I love Taiwan” ТББ-ынхаа зорилгын талаар товч танилцуулахгүй юу? 

-Бидний “I love Taiwan” гэж нэрлэсэн байгууллага маань Тайванийн боловсрол, бизнесийг сурталчлах, мөн боловсролын мэргэжил дээшлүүлэх сургалт хийгээд хөтөлбөрүүд зохион байгуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бид удахгүй Тайвань улсын их, дээд сургуулийн аяллыг ахлах ангийн хүүхдүүдэд зориулж явуулах гэж байна

-Их, дээд сургуулийн аялал ямар хөтөлбөрийн дагуу явагдах вэ? 

-Бид Тайванийн хувийн болон улсын таван сургуулийг сонгож авсан. Энэ сургуулиудынхаа оюутны хотхоноор зочилж, анги танхимыг нь үзэж, дотуур байранд нь нэг хоног амьдарч, оюутны амьдралыг мэдрээд ирнэ. Мөн ирэх жил сонголтоо хийх гэж байгаа хүүхдүүдэд энэ жил энэ ангид хамрагдаад, нүдээрээ үзээд ирэх боломж олгож байгаа юм. 

-Охид, бүсгүйчүүдэд зориулсан шинэ сургалт зохион байгуулна гэж дуулсан. Энэ талаар ярихгүй юу? 

-Мөн технологи сонирхдог эмэгтэйчүүддээ зориулсан богино хэмжээний сургалтыг бид Хункуан, Чаояны их сургуультай хамтран зохион байгуулах гэж байна.Энэ сургалтад маань хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэнгээ Тайванийн их, дээд сургуулиудын сертификат авч, технологийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй танилцаж, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлсэн сургалтыг охид, эмэгтэйчүүддээ санал болгож байна. 

-“Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ?

-Тийм ээ. Нэг удаа явж үзээд, бидэнтэй хамт их, дээд сургуулиуд, технологийн компаниудаар ороод, мөн өөрт хэрэгтэй, бизнесээ дараагийн түвшинд гаргахаар төлөвлөж байгаа бол хамтрагчтайгаа уулзаж ирэх боломжийг олж аваад, бидэнтэй хамт аялаарай хэмээн хүсч байна. 

Та бүхний итгэлийг алдахгүй, ногоон арал Тайвань та бүхнийг хүлээж байна.