“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан, спринт буюу ойрын зайн чөлөөт өнөөдөр болно.

Энэхүү техникийн эрэгтэйчүүдийн төрөлд 44 орны 90 тамирчин хурд хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн төрөлд 34 орны 91 тамирчин оролцохоор эцсийн байдлаар баталгаажуулаад байна.

Тэмцээн эмэгтэйчүүдийн төрлөөр эхэлж эхний тамирчин  Бээжин хотын цагаар 16.00 цагт гараанаас гарах ба тамирчид 2 минутын өмнө бэлтгэлийн хэсэгт нэвтэрч, хоорондоо 15 секунд зайтайгаар дараалан  гарах юм.

Манай тамирчин А.Энхтуул нийт 91 тамирчнаас 84 дугаарт буюу 16 цаг 21 минутад гараанаас гарах бол эрэгтэйчүүдийн төрөл 16 цаг 45минут 15 секундэд эхэлж ОУХМ Б.Ачбадрах 83 дугаарт 17 цаг 05 минут 45 секундэд гараанаас гарна. 

Хагас шигшээд шилдэг 30 тамирчныг сонгон шалгаруулах ба 5 хэсэгт хуваарилагдсны дараа  6 тамирчин зэрэг гараанаас гарах бөгөөд шигшээ уралдаанд 12 тамирчин шигшигдэн үлдэнэ. Үүнээс финалын шатанд 6 тамирчин өрсөлдөж Олимпын медальтан тодрох болно хэмээн Бээжин-2022 өвлийн олимт оролцож буй Монголын багийн ахлагч Ц.Сандуй мэдээлэл ирүүллээ.