НҮБ-ын Хүүхдийн Сан болон ЮНЕСКО, Дэлхийн Банк хамтран цэцэрлэгийг эргэн нээх, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн хоцрогдлыг арилгахад анхаарахыг засгийн газруудад уриаллаа. 

Дэлхий даяар хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийг хаасан нь ирээдүйд 1.6 триллион ам.долларын хохирол учруулж байгааг судалгаагаар тогтоожээ. 

Учир нь 3-5 насны хүүхдэд цэцэрлэгт хамрагдах боломж ганцхан олддог. Цэцэрлэгийг эргэн нээснээр олон хүүхдийг 

  • Боловсролд хамруулах
  • Гэр бүлтэйгээ илүү ойр дотно байх
  • Алсдаа эдийн засгийг сайжруулах
  • Жендерийн тэгш байдлыг хангах
  • Илүү тогтвортой, тайван нийгмийг бий болгох ач холбогдогдолтой. 

Энэ талаар дээрх байгууллагууд олон улсын цахим хэлэлцүүлэг зохион байгуулж БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж. Мягмар оролцлоо.