Англид 13 мянган эмэгтэй ковидын эсрэг вакцин хийлгэсний дараа сарын тэмдгийн мөчлөгт нь өөрчлөлт орсон гэж мэдээлжээ. Үүнтэй ижил сарын тэмдэг нь их ирэх, эсвэл огт ирэхгүй байх тохиолдлууд дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдсээр байна. 

Тиймээс Вашингтоны их сургуулийн судлаач, доктор Кэти Ли үнэхээр ковидын эсрэг вакцин эмэгтэйчүүдийн асуудал дагуулж буй эсэхийг цахимаар судалж эхэлжээ. 

Тэрбээр ковидын эсрэг вакцин хүний дархлааны системийг өдөөж, үрэвслийн үйл явцыг дэмждэг гэж таамаглаж байгаа юм. Биед үрэвсэл явагдсанаар эмэгтэйчүүдийн умайн хананд нөлөөлж, сарын тэмдэгт өөрчлөлт гарч байх боломжтой ажээ.  

Гэвч энэхүү өөрчлөлт нь удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг судлаачид онцолжээ.