Испани улс 2023 оноос жимс, хүнсний ногоог гялгар уутанд савлаж зарахыг хориглолоо

П.Мөнгөнсор
09 сарын 28, 2021

Улс орнууд пластик уутны хэрэглээтэй тэмцэж, байгалд ээлтэй шийдэл нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Испани улс шинэхэн жимс, хүнсний ногоог гялгар уутанд хийж зарахыг хориглолоо. Томоохон дэлгүүр, супермаркетууд энэхүү шийдвэрийг 2023 оноос мөрдөж эхлэх юм. 

Испанийн Экологийн шилжилтын албаныхан тус шийдвэрийг  Франц улсаас жишгээс санаа авч гаргажээ. Францад ирэх жилээс 1.5 кг-аас доош жимс, ногоог  заавал савлаж зарах шаардлагагүй гэж үзсэн юм. 

Тус албаны дарга Тереза "Энэ бол пластик уутыг хэтрүүлэн хэрэглүүлэхгүй байх хамгийн зөв арга" гэжээ.

Эх сурвалж: El Pais

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.