Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 18, 2025
Боловсролоор дамжуулан тогтвортой ирээдүйг бүтээх зорилго нэгт судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран Монгол Улсад анхны "Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв" /RCE Mongolia/-г байгууллаа. Ингэснээр манай улс дэлхийн 68 оронд байгуулагдсан 200 гаруй төвийн нэг болж байгаа юм.
Энэхүү төвийн зорилго, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүднээс нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Нээлтэд хүрэлцэн ирсэн зочид тогтвортой хөгжлийн боловсрол бол хүн төрөлхтний ирээдүйн баталгаа хэмээн онцолж байна.
Р.Сүнжидмаа: Боловсролоор дамжуулж л тогтвортой ирээдүйг бүтээж чадна
/МУИС-ийн Экологийн боловсролын төвийн эрхлэгч, доктор/
“RCE Mongolia"-ийн гол зорилго бол тогтвортой хөгжлийн боловсролыг орон нутгийн түвшинд хүн бүрд хүргэх. Үүнийг ганц нэг байгууллага бус, мэргэжилтнүүд хамтарч, салбар хоорондын уялдаатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг бол зөвхөн нэг чиглэлийн асуудал биш. Харин өөр өөр мэргэжлийн хүмүүс нийлж, орон нутгийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэхэд туслах тухай юм.
Жишээ нь, МУИС-ийн Экологийн боловсролын төв бол хүүхэд, олон нийтэд байгаль орчны боловсрол олгодог газар. Харин МУБИС-ийн хувьд оюутнуудад сургалт явуулж, багш бэлтгэх, судалгаа хийх үүрэгтэй. Гэвч эдгээрийн цаад зорилго нь бүгд тогтвортой хөгжлийн боловсрол юм.

Одоогоор нэгдээд буй 12 байгууллага энэ зорилгоор нэгдэж ажиллаж байна. Цаашдаа ч хүн бүр, байгууллага бүр нэгдэх боломжтой.
Хэрвээ бид “хүүхдэд тогтвортой хөгжлийн боловсролыг ойлгуулъя” гэвэл сургуулийн хөтөлбөрт тусгах хэрэгтэй болно. Харин орон нутагт байгаа малчдад “тогтвортой хөгжил гэж яг юу юм, би яаж оролцох ёстой юм бэ?” гэдгийг ойлгуулахын тулд хамтдаа хөтөлбөр боловсруулж, төсөл хэрэгжүүлж, сургалт зохион байгуулах шаардлагатай гэх мэтчилэн гаргалгааг хамтдаа бүтээх юм.
Энэ бүхний үр дүнд хүн бүр тогтвортой хөгжлийн боловсролыг хүртэж, “дэлхий нийтээрээ тогтвортой хөгжье” гэсэн зорилгод бодитоор хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Товчхондоо, дэлхий тогтвортой хөгжье гэвэл иргэн бүр өөрөөсөө эхлэх ёстой. Харин үүнийг хүн бүрд ойлгомжтойгоор хүргэхийн тулд олон салбарын байгууллагууд нэгдэн хамтран ажиллаж байна гэсэн үг.
Д.Үүрийнтуяа: Тогтвортой хөгжлийн боловсрол бол хүн бүрийн оролцоо, хандлагын асуудал
/МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч, доктор/
Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн асуудал бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, өргөн хүрээнд яригдах болсон. Энэ ойлголт нь өнөөдрийн хэрэгцээгээ хангахдаа ирээдүй хойч үедээ амьдрах сайхан орчин, нөөц баялгаа үлдээх тухай юм. Ийм зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид хамтран Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвийг байгууллаа. Энэ төвийн үйл ажиллагаа нь зөвхөн боловсролын салбарт бус, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх түвшинд түгээхэд чиглэж байна.

Учир нь тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг ойлголт бол зөвхөн боловсролын салбарын асуудал биш, энэ зуунд амьдарч буй хүн бүрийн оролцоо, хандлагатай салшгүй холбоотой.Тиймээс бид хамтын ажиллагаанд тулгуурласан арга хэлбэрээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
МУБИС бол багш бэлтгэдэг төрийн өмчит ууган том сургууль. Энэ утгаараа манай сургуулийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим мөн Газар зүйн болон Биологийн тэнхимүүд хамтран энэхүү төвийг байгуулах ажилд идэвхтэй оролцсон.
Түүнчлэн МУБИС-д багш бэлтгэж буй бусад тэнхимүүдийн багш, судлаачид тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллаж, сургалт, судалгаа, арга зүйн түвшинд бодит хувь нэмэр оруулах зорилготой байна.
Монголын тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвийг Ханс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санаачилга, дэмжлэгтэйгээр төрийн болон төрийн бус 12 анхдагч байгууллага хамтран байгуулсан юм.
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк "Миний ажигласнаар Монголд аливаа асуудлыг хууль, бодлогын түвшинд зохицуулалт хийхэд бэрхшээл бага гардаг ч бодит хэрэгжилтийн шатанд удаашрах тохиолдол элбэг санагддаг. Үүнийг шийдвэрлэх гол арга зам бол залуу үед чанартай боловсрол олгох, ялангуяа тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх явдал гэж бид үздэг.

Тийм ч учраас бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран ажиллаж, алслагдмал бүсийн 14 мянга гаруй сурагчийг тус төвтэй танилцуулах хөтөлбөрийг санхүүжүүлсэн байдаг. Мөн энэхүү төвийн судлаач, мэргэжилтнүүдийг Герман, Солонгос зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан нь томоохон туршлага болсон.
Эдгээр ажлын үр дүн болж, МУИС-ийн Экологийн боловсролын төв тэргүүтэй байгууллагууд хамтарч дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг "Тогтвортой хөгжлийн боловсролын төв" албан ёсоор Монгол Улсад нээж байгаад үнэхээр баяртай байна.
Оролцогч талууд Монгол Улсад RCE Mongolia байгуулах өргөдөл хүсэлтийг 2024 оны 5 дугаар сард Япон улс дахь НҮБ-ын Их Сургуульд илгээсэн бөгөөд өргөдөлд тусгай комисс шинжилгээ хийж, дүгнэлт гаргасны эцэст өнгөрөгч 7 сарын 9-нд ийнхүү хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч гэрчилгээ, батламжийг гардуулсан ажээ. Ингэснээр Монгол Улсад тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагууд гээд бүхий л салбарынхан нэгдэж, хамтран ажиллах шинэ боломж нээгдэж байгаа юм.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.91.147] ・ өчигдөр Хариулах
zcxvzcxvzxcvzcx
Зочин [202.126.91.147] ・ өчигдөр Хариулах
adsfasfasdf
Санал болгох
1 Голомт банкны хадгаламжийн “хүү өсдөг сар” дуусахад цөөн хоног үлдлээ
2 Дархан, Сэлэнгэ, Зүүнхараагийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Women in business”-т нэгдлээ
3 Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
4 Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт: Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадварт хүн бүр суралцъя!
5 Д.Сүнжид: Монголчууд бид боловсролын хувьд бүгд нэг гараанаас эхэлж чадахгүй байна