Х.Оргил
03 сарын 28, 2022
Зориг сан болон Швейцарын Хөгжлийн Агентлаг хамтран хэрэгжүүлдэг "Оюутны тэтгэлэгт" хөтөлбөрийн Second Chance баг "SecondHand" төслийг хэрэгжүүлж байна.
Дэлхий дээр хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг дахин боловсруулж байгаа ба үлдсэн 99 хувь буюу 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэх материал газрын хөрсөнд шууд хаягддаг. Нэг даавуун цамц үйлдвэрлэхэд 2700 литр ус ашигладаг.
Энэ нь нэг хүний 2.5 жилийн турш уух усны хэмжээ юм. Цэвэр усыг хамгийн ихээр бохирдуулж буй салбаруудын эхний гуравт хувцас үйлдвэрлэл багтдаг ба дэлхий даяарх нийт нүүрсхүчлийн хийн 10 гаруй хувийг ялгаруулж байна. Тиймээс залуус бид шинэ хувцас авах гэхээсээ илүү хуучин хувцсаа дахин загварчлан өмсөн, хуучин хувцасны дэлгүүрүүдээр үйлчлүүлэх нь байгальд ээлтэй амьдралын хэв маяг юм.
Монгол залуучууд хуучин хувцсаа шатаах юм уу шууд хаялгүйгээр загварчилж, илүү стиллтэй болгож өмсөж хэвшин ухаалаг хэрэглээг бий болгохыг уриалж байна.
Фитнесс модел С. Удвал: Эцэст нь хог л болдог болохоор тор ч худалдаж авдаггүй
Би тийм ч олон хувцастай хүн биш, хувцас авахад зориулж цаг зав гаргаж дэлгүүр хэсдэггүй. Цөөхөн хэдэн хувцсаа ээлжлээд өмсчихдөг. Хуучин хувцаснуудаа хамаатнууддаа тараагаад өгчихдөг болохоор шүүгээнд өмсөхгүй хувцас бараг л байдаггүй юм. Эцэст нь хог л болдог болохоор гялгар тор ч худалдаж авдаггүй. Дуртай зүйлсдээ цаг гаргаж, түүнийхээ хэрээр сэтгэл амар, аз жаргалтай амьдрахыг хичээдэг.
Freelancer Э. Өнөмөнх: Үеийнхээ залууст хуучин хувцсыг илүү COOL болгож, өмсөхийг зөвлөе
Би мухар сүсэггүй. Тийм ч учраас шинэ хувцас авах гэхээсээ илүү гэр бүл, найз нөхдийнхөө хувцсыг өмсчихдөг. Ингэхдээ загварчилж, илүү стиллтэй болгож, өмсөх юм уу эсвэл thrift shop-оос хувцсаа хайдаг. Шинэ хувцас үйлдвэрлэл нь байгаль эх дэлхийд дэндүү хор хөнөөлтэй байдаг учир авахад сэтгэлд сэвтэй санагддаг. Тийм учраас байнга биш ч хуучин зүйлсийн хэрэглээ, secondhand, thirdhand, thrift shopping хэрэглэхийг зорьдог. Үеийнхээ залууст хуучин хувцсыг илүү COOL болгож, өмсөж хэвшээрэй гэж зөвлөе.
“B продакшн”-ы артист Б.Алунгоо:Би хувцасны дэлгүүр хэсэх үнэхээр дургүй
Хайгаад олдоггүй хувцаснуудыг “thrift shop”-оос орж хайдаг. Яг л хайж байсан, сэтгэлд нийцсэн хувцсаа аваад гарч байсан удаа олон. Thrift shopping is like searching for treasure.
Сэтгүүлч, модель Б.Намуун: Secondhand хувцсыг хүний өмссөн хувцас гэхээсээ илүү түүх, дурсамж, хайр, шингэсэн хувцас гэж хардаг
Хүн болгоны шүүгээнд өмсөхгүй, багадсан, томдсон, шинээр нь хадгалсан гээд янз бүрийн хувцас байдаг. Шүүгээнийхээ нэг буланд хог болгож үлдээх биш thrift shop-т арилжаалах юм уу хэрэгцээтэй байгаа хүмүүст хандивлаж сурах нь чухал. Өөрөө мөнгөтэй болоод өрөөлд ч хямд үнээр чанартай бүтээгдэхүүн авах боломжийг олгоно. Би өөрөө хуучны хувцас, хэрэглэлд маш дуртай. Ижил сонирхолтой хүмүүс маань thrift shop-оос сэтгэлд нийцсэн бараа, бүтээгдэхүүнээ олохыг их хардаг. Secondhand хувцсыг хүний өмссөн хувцас гэхээсээ илүү түүх, дурсамж, хайр, шингэсэн хувцас гэж хардаг.
UBS телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Н.Сувд-Эрдэнэ: Хүнд тийм ч олон хувцас, хэрэглэл шаардлагагүй
Би хувцасны дэлгүүр хэсэх үнэхээр дургүй, цаанаасаа л хөл явдаггүй! Уг нь хүнд тийм ч олон хувцас, хэрэглэл шаардлагагүй. Би их хувцастай байлаа гээд нэг дор 5 цамц давхарлаж өмсөхгүйгээс л хойш, Хувцсандаа хүртэл УХААЛАГ хандахыг зорьдог.
Энэхүү төсөлтэй холбоотой мэдээллийг Энд дарж авна уу
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.124.142] ・ 2022.03.30 Хариулах
Хэрэгтэй ажил санаачилж байгаа залуус бна. Амжилт
Зочин [64.119.31.20] ・ 2022.03.29 Хариулах
Олон ганган хувцастай байлаа гээд хог болохын л нэмэр угаасаа.
Санал болгох
1 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
2 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
3 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
4 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
5 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг