Юникод Консорциум 2021 онд хамгийн их хэрэглэгддэг эможуудын нэрлэжээ. Судалгаагаар "Баярын нулимстай царай" эможи жагсаалтын нэгдүгээрт, "улаан зүрх" эможи удаалжээ.

Энэ жилийн судалгааны дүн өмнөх онуудынхаас тийм ч их өөрчлөгдөөгүй байна.  "Нулимстай инээд" эможи нь 2017 оноос хойш тэргүүлж байгаа юм. Энэ жилийн хамгийн их хэрэглэгддэг эможинуудыг дэлгэрэнгүй харуулсанчлан "лайк" эможи нь 2019 оныхтой адил зургаадугаарт бичигдэж байна. "Үнсэх нүүр" эможи хоёр жилийн өмнө есдүгээр байр эзэлж байсан бол энэ онд хоёр байр урагшилжээ. "Хоёр зүрх" эможи эхний арван эможи жагсаалтад багтахаа больсон бөгөөд түүнийг "зүрхтэй инээмсэглэсэн царай" эможигоор сольсон. 

"Инээж буй нүдтэй инээмсэглэсэн царай" эможи нь 2019 оны тавдугаар байрнаас аравдугаар байрт буулаа. "Хоёр зүрх" эможи 2021 онд 16-р байр руу авирлаа.

Харин “туг далбаа” -ны эможууд хамгийн бага хэрэглээтэй эможигоор тодорчээ.