2021-2022 онд интерьер дизайны чиг хандлага ямар байх, нөлөөлж буй хүчин зүйл, юунд анхаарлаа хандуулах хэрэгтэйг бид энэ удаа хүргэж байна.

Эдгээр нь ойрын хэдэн жилдээ "моодноос" гарах магадлал багатай юм. Мөн дэлхий нийтээр тархсан цар тахал ч гэрийн дотоод засал чимэглэлд өндөр нөлөө үзүүлэх хандлага байна.  


Интерьерийн үндсэн чиг хандлага буюу өнгө

Өнгө сонгох гол чиг нь "байгалийн өнгө" байсан бөгөөд цар тахал үүнийг улам тодотгожээ. Бид гэртээ илүү их цагийг өнгөрөөснөөр хүрээлэн буй орчны гэрэл гэгээтэй зүйлс рүү улам их тэмүүлж байна. Хүн бүр гэрээсээ тайвшрал, тав тухыг хүсэж, гэртээ тав тухтай байдал бүрдүүлэхийг зорьдог. 

Хар, цагаан, саарал өнгийн сүүдэр, мөн энгийн аялгуут өнгөнүүд гэрт тань шинэлэг байдлыг бүрдүүлэх болно. Шаргал өнгө нь хүйтэн, дулаан сүүдэрт суурь болдог бөгөөд хамгийн их зохицолтой өнгө юм. 


Бөөрөнхий болон дугай хэлбэр

Зөөлөн, тухлаг хэлбэрүүд өнөө үед илүү анхаарал татаад байна. Хурц өнцөг бүхий зохион байгуулалтыг булан тохойгүй тавилгууд зөөлрүүлдэг. Ширээ, чийдэн, буйдан, сандал хүртэл зөөлөн, дугуй булантай байж болно.

Кофе шоп, ресторан зэрэг нийтийн үйлчилгээнд ч та энэхүү чиг хандлагыг тусгаж болно. Мөн хананы том толь, ваар, лааны суурь зэрэг ч нуман хэлбэртэй болж буй.


Минималист

Минималистыг 2021 оны загварлаг интерьер гэж хүлээн зөвшөөрөв. Цар тахлын үеэр олон хүн хуучин, ажиллагаагүй зүйлсээс салахыг хичээв. Энэ нь зөвхөн хувцаслалтад төдийгүй гэрт ч нөлөөлж байна.

Сэтгүүлийн зураг дээрх шиг бүрэн минимализмын тухай яриагүй ч хамгийн бага чимэглэл, тавилга ашиглах талаар юм. Орон зайн чөлөөт байдал нь орон сууцанд тавигдах гол шаардлага юм.

Минимализм нь өнгөнөөс шууд хамааралтай байдаг. Тиймээс олон бус нэг төрлийн шаргал, саарал өнгийн зөөлөн палитр нь энэ чиг хандлагад илүүтэй зонхилдог.


Байгалийн урам зориг

Байгалийн материал, бүтэцтэй орчиноор өөрийгөө хүрээлэх нь хичнээн чухал болохыг нотолж байна. Энэ нь тавилга, чимэглэл гэх мэт бүх зүйлд хамаатай. Хамгийн алдартай бүтэц нь оникс, гантиг, боржин чулуу, мод, модон эдлэл. 

Хөнгөн модон тавилга оргил үедээ байна. Энэ нь дизайныг "дулаалж", тухтай байдлыг нэмж өгдөг. Чулуун тавцан, хатуу чулуун гал тогооны арал, эсвэл кофены ширээ нь гал тогооны өрөөний өргөн сонголт болно.

Мөн маалинган ба хөвөн, керамик эдлэл. Дуугүй, өнгөлөөгүй вааруудыг анхаарвал зүйтэй.


Орон зайн хослол

Өнөө үед гал тогоо, зочны өрөө тусдаа байх нь цөөн болсон. Тиймээс хосолсон өрөөнд ч өрөө тус бүрийн онцлогийг хадгалах хэрэгтэй. Энэ тохиолдолд хуваалтууд нь хувийн талбайг бий болгох гайхалтай арга юм. Эдгээр нь таны өрөөг хэзээ ч өөрчлөх боломжтой байдаг. Шилэн ба металл хаалганы аналог, зузаан хөшиг эсвэл бүр салангид бүтэц хэлбэртэй энгийн элементүүд байж болно.


Гэр дэх ажлын байр

Цар тахлын энэ үед гэрээсээ ажиллахдаа гал тогооны ширээ эсвэл буйдан дээр ажиллах нь тохиромжгүй төдийгүй эрүүл мэндэд сөрөг болохыг харуулсан. Ажилчдын дийлэнх нь гэрээс ажиллах болсон энэ үед тохилог байшингийн нэгээхэн хэсэгт оффисс байрлах асуудал гарч байна.

Бүтэн өрөө гаргах боломжгүй бол аль нэг хэсэгтээ жижиг ширээ, сандлын булан гаргачихад л болно. 100 см хүртэл өргөнтэй ширээний жижиг загваруудыг хайж болно.

Энэ газар сайн гэрэлтүүлэгтэй байх нь чухал юм. Энэ нь цонхны байгалийн гэрэл биш бол гэрэл тавих боломжтой. 

Цонхны тавцангийн орон зайг боломжит газрууд гэж үзэж болно. Мөн унтлагын өрөө эсвэл зочны өрөөний хоосон булан хамаарна. Тагтны сонголтууд маш дажгүй санагдаж байна. Хэрэв тагт нь дулаалгагүй, бүрхүүлгүй бол засвар хийхэд хөрөнгө оруулалт шаардагдах нь зайлшгүй.


Гэр доторх цэцэрлэг

2021-2022 оны интерьер дизайны хамгийн сүүлийн чиг хандлага бол гэрийн цэцэрлэгжүүлэлт юм. Ихэнх хүмүүс ургамал бүхий орон зайд илүү тохь тухтай байдгаас гадна ногоон ургамал гэрт байгалийн өнгө аяс нэмдэг. 

Савтай ургамлыг арчлах нь тийм ч амар биш. Байнга анхаарал хандуулах хэрэгтэй байдаг ч та харьцангуй бага арчилгаа шаарддаг ургамал сонгож болно. 

Ургамлын элбэг дэлбэг байдал үргэлж үзэсгэлэнтэй байдаггүй. Хэтэрхий олон байвал уур амьсгал тухтай байдлаа алддаг. Өрөө нь хүлэмж шиг болдог. Тиймээс донжийг нь олсон жижиг ургамал ч өрөөнд тань гайхалтай уур амьсгал нэмэх болно. 

Эх сурвалж: indecortrends.com