Бага насны хүүхдүүдийн дунд донтох явдал нэмэгдсэн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн хэлж байна. Тухайлбал, 2000-аад оны үед тус төвд жилдээ 3-4 хүүхэд  ханддан байсан бол, энэ тоо сүүлийн үед 90-100 болтлоо нэмэгджээ. Интернет болон технологид донтох явдлыг онлайн сургалттай холбоотой электроник төхөөрөмж хэрэглэх зайлшгүй хэрэглээнээс үүдэж байна гэлээ.

Гар утас, тоглоомд дотсон хүүхдүүдийн зан байдал, амьдралын хэвшилд өөрчлөгдөж улмаар нийгмийн болон гэр бүлийн харилцаа дордож, эмнэлгийн тусламж хэрэгтэй болж байна. 


Донтох эрсдэл үүсгэх нөхцлийг танилцуулах

Гар утас, интернэтээд хэт удаан цаг өнгөрүүлэхэд нөлөөдөг хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал: 

Хүүхэд өөрийн санаа зовоосон асуудал , айдсаа мартах гэж интернетэд орж өөрийгөө сатааруулдаг. 

✔ Сэтгэл гутралаас зайлсхийх арга нь интернет байж болох ч хэтрүүлбэл таны ганцаардал тусгаарлагдмал байдлыг үүсгэж улам амиа хорлох үйлдэл хийхэд хүргэдэг . 

Хэрвээ хүүхэд чинь компьютер тоглоомд донтсон бол интернетэд , тамхи мансууруулах эм бодис ба хар тамхи, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом, секс гэх мэт бусад зүйлд донтсон байх магадлал их. Иймд хүүхдээ сайн ажиглаж сэжигтэй зүйл илэрсэн бол мэргэжлийн ( сургуулийн эмч , нийгмийн ажилтан , сэтгэл зүй ч гэх мэт ) хүнд хандаарай. 

Нийгэм, анги, хамт олны зүгээс тусламж дэмжлэг бага авдаг, шоологдож гадуурхагддаг бол ямар нэг зүйлд донтох эрсдэлтэй. Жишээ нь интернетэд донтсон хүүхэд өөр нэг инертнетэд донтсон хүүхэд болон том хүмүүстэй цахим орчинд танилцаж тэдэнтэй чатлах , онлайнаар тоглох зэргээр шинэ харилцаа үүсгэдэг. 

Өсвөр насны хүүхдүүд нь өөрийгөө том хүн болсон гэсэн бодолдоо хөтлөгдөн бие дааж шийдвэр гаргах хүсэлтэй байдаг. Хэрэв энэ үед тэдний санаа бодлыг сонсохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байвал интернетийн найзууд нь жинхэнэ найз_ гэр бүлийнхнээс нь дээр санагддаг байна . 

✔ Өсвөр үеийнхний хувьд донтолт тэдний зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг мэддэггүй. Учир нь үр дагавар нь эхний үеэсээ харагддаггүй. Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийнхээ компьютер тоглоом тоглох хүслийг нь хорьсон шаардлага тавихад тэд эцэг эхийгээ буруутгаж бухимдах, өөрт нь муу хандаж байна гэх мэтээр буруу ойлгох, андуурах нь элбэг. Тиймээс яагаад хориглож байгаа шалтгаанаа сайн тайлбарлаж ярилцах. 

Жишээ нь цагийн хязгаартай тоглох эсвэл интернетийг тодорхой цагаар хэрэглэх нь ямар сайн талтайг эхлээд ойлгуулах хэрэгтэй. Гол нь компьютерын хэрэглээг нь “буруутгах” зөрчил үүсгэх биш, нээлттэй шүүмжлэхгүй асуудлынх нь тухай ярилцан, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн тусламж авах хэрэгтэй.

Гар утас, интернэт тоглоомд донтсон үеийн эмчилгээ 

Сэтгэц болон бие махбодын талаас суурь өвчин эмгэг байвал мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй. 

Гол эмчилгээ нь мэдээлэл , сэтгэл зүйн боловсрол , зөв зан үйлийг сонгох, дахин давтагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн сэтгэц 3 зүйлийн засал юм. Уг эмчилгээг бүлгээр хийх нь илүү үр дүнтэй байдаг бөгөөд эцэг эхийг заавал хамт оролцуулах шаардлагатай байдаг. Тиймээс хүүхдийн болон эцэг эхийн бүлэг гэсэн бүлгээр голдуу ажилладаг байна. 

Эцэг эхийн бүлгийн эмчилгээний гол зарчим бол хүүхдийг зөв зан үйлд сургахад хэрхэн ажиллах, яаж дэмжих, эцэг эхийн дэмжлэг ямар чухал болохыг хүүхдэд ойлгуулах ба харуулах зэргийг эцэг эхчүүдэд зааж сургах нь чухал юм . Эцэг эх тодорхой мэдлэгтэй байх нь эмчилгээ илүү үр дүнтэй байдаг. 

Тухайлбал эцэг эхчүүдэд : 

PC тоглох цагийн хязгаарыг хүүхэдтэйгээ тохиролцон тогтоох Хүүхдийн өөр бусад сонирхолын жагсаалтыг хүүхэдтэй хамтарч хэрхэн гаргах 

✔ Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаарх мэдлэгийг олгох 

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ " Хамтдаа өөрчлөх бяцхан дүрэм " гаргаж болно . 


Эцэг эх, хүүхэдтэйгээ хамт өөрчлөх "Бяцхан дүрэм"

Хүүхдийнхээ сонирхож, тоглодог тоглоомын талаар туршлагатай болж хамтдаа тоглох , тэдэнд чин сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулаарай. 

Тоглоомд өөрийнхөө эсрэг тоглож үзсэний дараа тухайн тоглоом яаж бүтсэн, ямар мэдрэмж төрсөн, юунд хүргэж болох зэргийг тайлбарлаж өгөөрэй. 

Мөн тоглох цаг, үргэлжлэх хугацааг хатуу тогтоох хэрэгтэй. Энэ нь байдлыг хянаж зохион байгуулалттай байлгахад тусладаг. 

Анхаарах зүйл: Дүрмээ хүүхэдтэйгээ зөвшилцөн тогтоох. Жишээ нь 1 өдөр 1.5 цаг компьютер, 1.5 цаг зурагт гэж гаргавал буруу. Тиймээс хүүхэд өөрт ноогдсон 1.5 цагийг зурагт үзэх болон компьютер тоглох 2 тоо хуваарилах нь илүү үр дүнтэй. 


✔ Хүүхдэдээ амжилт гаргаж болох бусад нөхцөл боломжийг дэмжиж бүрдүүлж өгөөрэй. 

Үүнд : спорт, хөгжим, компьютертэй холбогдолгүй бусад сонирхол хоббийг нь дэмжих . 


Тухайн тоглоом таны хүүхдийн насанд тохирсон эсэхийг хянаарай. Уг тоглоомын хайрцаг дээр ( дэлхий нийтэд ) USK -ийн тэмдэг байгаа эсэх. 

 Хүүхэдтэйгээ ямар төрлийн тоглоомыг тоглохыг тохирох , тантай тохирсоноос өөр төрлийн насанд нь тохироогүй тоглоом тоглож байгаа эсэхийг хянах .

Өсвөр үеийнхэнд үзүүлэх буруу хэрэглээнээс сэргийлэх тухай ерөнхий хэдэн дүрмийг танилцуулъя. 

✔  Өөрсдийгөө танин мэдэхэд нь боломж олгох 

Аливаа зүйлийг танин мэдэх нь айдсыг багасгаж, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Электрон мэдээллийн хэрэгслийн талаар зөв зохистой мэдээллийг ямар нелөө үзүүлдэг, хэрхэн зөв ашиглах юу, юуг хийх боломжтойг гэрийнхэнтэйгээ хамтран туршаарай. 

Хүүхдэдээ өөрийнх нь онцлог , хил хязгаарыг мэдэх боломжийг бүрдүүлэх. Хүүхэд өөрөө интернетийг хэрхэн ашиглаж , хэрэглээгээ зохицуулдгийг ажиглах.

 Сонирхож байгаагаа харуулаарай 

Аливаа зүйлийг тодорхой мэддэг байх нь үр дүнгээ заавал өгдөг. Хүүхэдтэйгээ хамтран интернетээр зочилох боломжтой цагийг аль болох олон удаа гаргах. Бусад чөлөөт цагаараа хамтдаа юу хийхээ төлөвлөх. 

Хүүхэд санаа зовж байгаа зэргийг анзаарч ажиглах 

Эдгээр төхөөрөмжүүд ямар Хүүхэдтэйгээ ярилцдаг байх - Харилцаа нь итгэл найдварыг баталгаажуулж , ойр дотно болгодог . 

✔ Шүүмжлэхгүй байх

Санаа зовж , юуг ойлгохгүй, учрыг нь олох хэцүү байгаа зэргийг тухайн үеийн өөрийн сэтгэл хөдлөлөө дарж , боломжгуй хариу үйлдэл гаргалгой өөлж гоочлолгуй ярилцах. Ямар нэг шинэ зүйлийг авч өгөх, хэрэглэхэд нь хүүхдийнхээ бодит хэрэгцээ , хүслийг бодолцож үзээрэй. Энэ тухай нь ярилцах тохиромжтой үеийг зөв сонгоорой .

✔ Өөрөөрөө үлгэрлэх 

Үлгэр дуурайлал зохион байгуулалтанд сургадаг. Эцэг эхчүүд өөрсдийн хэрэглээгээ /гар утас, зурагт, компьютер / анзаарах хэрэгтэй. Өдөр тутамдаа та эдгээр хэрэглээндээ хэдий хэр хугацаа зарцуулж байна вэ? 


Эх сурвалж: Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-2020