Г.Сайнзаяа
02 сарын 03, 2022
Хүн аль болох эрүүл, биед тустай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг. Гэвч хамгийн хатуу дэглэм барьдаг хүнд ч амттан идэх хүсэл нуугдаж л байдаг. Амттан гэхээр л хэн бүхэнд чихэр, боловсруулсан хүнс, ундаа, давсалсан бүтээгдэхүүн гээд эрүүл бус хүнс бодогддог.
Өөрийгөө хаа нэг амттанаар дайлж баярлуулахад асуудал үгүй. Гэхдээ аль ч тохиолдолд зайлсхийх нь зүйтэй хүнсний бүтээгдэхүүн гэж бий. Энэхүү хар жагсаалтад багтсан бүтээгдэхүүнүүдийг Lifter нэрлэлээ.
paraloscuriosos
Зефиртэй андуурдаг энэхүү зөөлөн чихрийг элсэн чихэр, цэлцэгнүүр, усаар хийдэг. Манай дэлгүүрүүдийн тавиурт гараад төдий удаан хугацааг өнгөрөөгөөгүй ч идэх дуртай амттаны нэг болсон. Маршмеллоу илчлэг, элсэн чихрээр баялаг төдийгүй будаг, хиймэл амт оруулагч чамгүй ашигладаг.
paraloscuriosos
Та ванильтай зайрмагт дурладаг уу? Зайрмаг авахдаа өөрийн эрхгүй л ванильтайг нь сонгочихдог уу? Тэгвэл цөцгий, сүү, элсэн чихрээс бусад нь тэр чигтээ хүнсний будаг байдаг гэдгийг мэдээд таны дур хүсэл хэвээр үлдэх болов уу даа.
Мэдэгтун, зайрмагийг кастореум гэх “байгалийн амт оруулагч”-аар ванилийн амт оруулдаг. Кастореум гэдэг нь бор өнгийн, үнэртэй шингэн бөгөөд минж үүн рүү шээж газар нутгаа тогтоодог. Минжний шээстэй ванилын зайрмаг гэхээм ямар санагдаж байна?
paraloscuriosos
Хөнгөн шар айрганд дуртай хүмүүс үүнийг уншаад ч хэрэггүй биз. Шар айраг түүхэн 700 жилийг өнгөрөөж, олон орны хүмүүсийн уух дуртай ундаа болсон. Шар айрагт исинглесс гэх бодис хийхийг өнөө цагт зөвшөөрдөг болжээ.
Энэ нь шар айраг тэргүүтэй ундааг цайвар өнгөтэй болгоход зориулсан байгалийн гаралтай, загасны цавуулаг коллаген юм. Исинглессийг тусгай төрлийн загасны хатаасан давсгаас гаргаж авдаг.
paraloscuriosos
Скиттлесийн улаан өнгөтэй нь ч гоё шүү. Яаж ийм улаан болгодог юм бол… Кармины тусламжтайгаар. Карминыг хүнснээс гадна гоо сайхан, үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг.
Хаанаас гаргаж авдаг бол гэж үү? Хорхойноос. Мексик кошинель гэх шавжны эмэгчний биеэс. Эм кошинель амьдралынхаа нэгэн хэсэгт улаан өнгөтэй болж, бие нь гадна, доторгүй кармикийн хүчлээр бүрхэгддэг. Үүгээр эмийг улаан өнгөтэй болгодог ажээ.
paraloscuriosos
Энэ чихрийн гол орц нь элсэн чихэр, глюкоз хоёр. Тэгвэл яаж ийм амттай, гоё өнгөтэй болгодог юм гэж бодож байна уу? Шеллак хэмээх байгалийн гаралтай давирхай ашигладаг. Шеллакийг үсний лак, уруулын будаг болон гоо сайхны бусад бүтээгдэхүүнд хийдэг.
Энэхүү давирхай нь Keriidae аймгийн червец гэх шавьжны эмэгчнийх нь ялгадас ажээ. Червец нь халуун дулаан орны модонд үүрлэдэг шимэгч хорхой юм. Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнуудад элбэг байна.
EVida_Nutricion/twitter
Та лаазалсан мөөгний хорхойтон бол энэ мэдээ таныг цочроох нь гарцаагүй. Энэхүү бүтээгдэхүүний орцуудын нэг нь өт, гэхдээ та дотроос нь нэгийг ч олохгүй. Лаазтай мөөгөнд өт хийхийг зөвшөөрдөг бөгөөд норм нь 100 грамм тутамд 20 жижиг өт байх.
paraloscuriosos
Агаар зардаггүй цорын ганц чипсний брэнд бол Pringles. Хэн бүхний дуртай эрүүл хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад аль ч цаг үед багтаагүй. Харин ч хориг тавиулах нь холгүй л байгаа аж. Акриламид гэх бодис ихээр агуулдаг тул хавдар үүсгэх магадлалтай гэнэ.
Угтаа бол акриламид төмсөнд ч, шардаг тосонд ч байдаггүй. Харин халааж, шаржигнуур болгох явцад үүсдэг байна. Тодруулбал, элсэн чихэр, аспарагин гэх амино хүчилтэй урвалд ороход үүсдэг реакц аж.
Та эдгээр хүнсний бүтээгдэхүүний алинд нь илүү дуртай вэ? Та татгалзахад бэлэн байна уу?
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.75.168] ・ 2022.02.04 Хариулах
Нил хор иддэж бна, яанаа, гаалиар битгий оруул
Зочин [64.119.26.54] ・ 2021.02.25 Хариулах
4 5 муухай
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ