Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 26, 2017
“Монголын Залуучуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 25-нд улс орон даяар тэмдэглэдэг уламжлалтай.
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт энэхүү уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцжээ.
Энэ үеэр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгууллаа. Тус төвд мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах юм. Цаашид Япон, Энэтхэг, Солонгос, Тайван зэрэг улс, орнуудаас аутсорсинг захиалга авч хөдөлмөр эрхлэхэд нь дэмжиж ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.