Яг үнэндээ тэднийг дөрвөн хөлгүй гэвэл тэрс үзэлтэн болох биз. Гэвч тэднийг дөрвөн хөлтэй гэж бодоход бидний хүн төвт үзэл нөлөөлсөн бол яах вэ?

Анатомийн хувьд хүн болоод бидний дөрвөн хөлт нөхөд хоорондоо ихээхэн ялгаатай ч нэг л зүйл ихээхэн төсөөтэй байдаг нь үе мөч юм. Жишээлбэл, бидний хөл, нохойн арын хөл хоёул өвдөгтэй, өвдөгнөөс дээшлээд гуятай холбогддог бол хүний гар, нохойн урд хөл ч гэсэн төсөөтэй гэнэ.

Тиймээс ч тэднийг дөрвөн хөлтэй биш харин хоёр хөл, хоёр гартай гэж үзэх хүмүүс олширчээ. Солиотой сонсогдож байж болох ч анатомийн хувьд үгүйсгэх аргагүй юм.

Гомологийн үүднээс үзвэл нохой, муур нь урд хөлийн оронд гартай байж болох талтай аж. Харин энэ нөхцөлд хүн болоод нохойн өвөг хоёул дөрвөн хөллөж явдаг байсан бол хүн төрөлхтөн хувьсахын хэрээр бидний урд мөч гар болсон гэдэг. 

Анатомийн үүднээс дахин нэгэн баримтыг дуулгахад нохой болоод муурын “урд хөлд” өвдөг байдаггүй бөгөөд үүний оронд хүнийхээр бол бугуйн үе байдаг ба энэ үеэс доошилбол буруу харсан өвдөг гэж андуурагддаг яс байдаг нь үнэн хэрэгтээ хүний хуруутай төсөөтэй яс ажээ.

Тэгвэл нохой болон муурыг дөрвөн хөлтэй гэж хэлэх ганц том үндэслэл нь тэдний урд мөч нь араг ястайгаа булчингаар холбогдсон байдаг бол хүний гар араг ястайгаа эгэмний ясаар холбогддог юм. Мөн хүн алхахдаа гараа ашиглаад байдаггүй бол нохой болон муурууд алхахдаа дөрвөн мөч дээрээ явдаг билээ.



Эх сурвалж: UNILAD