Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Нандин” лекц, арга хэмжээг Төрийн ордноо зохион байгууллаа.


Арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 1000 сурагч цуглаж, үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт болон охидын эрүүл мэндийн асуудлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.

Мөн тус арга хэмжээний хүндэт зочид болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл, хариуцлагатай иргэн” сэдвээр, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш” МЭХ-ны соёлыг түгээгч, Дуучин С.Гантогоо “Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт”, Олон улсын көүчинг холбооны итгэмжлэгдсэн көүч Н.Энхсайхан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.