"Oogii" брэндийг монгол бүсгүй гадаад харилцагчид нь матжээ

Х.Оргил
12 сарын 17, 2019

"Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг Монголчууд  сайн мэднэ. Тэрбээр Австрали улсад өөрийн брэндээ гарган шургуу ажиллаж сүүлд Germani Jewellery, Hilton Hotel -той хамтран коллекц гаргасан юм. Мөн анх удаа тансаг зэрэглэлийн цүнх хийх захиалга аваад байгаа аж.

Ийнхүү амжилттай яваа түүнийг монгол бүсгүй матаж бизнест нь төвөг учруулсан сурагтай.

Өчигдөр "Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг твитер хуудастаа "Гэй, Бэй ямар байх нь та бүхний хэрэг. Монголд харин ч нэг  их гадуурхаад байдаггүй. Та бүхний сексийн хүсэл тачаал, хаалганы цаадах амьдрал хэнд хамаатай юм. Хувийн амьдралаа хувьдаа үлдээнэ үү. Үзсэн ядсан зүйл байхгүй, сурталчлаад байх зүйл гэж бодохгүй байна" хэмээн бичсэн аж.

Үүнд эгдүүцсэн "Жорлонгоо өөрчилье" багийн гишүүн Э.Ангарагтуяа О.Оюунцэцэгийг бэлгийн цөөнхийн эрхэд халдсан агуулгаар жиргэсэн мэтээр түүний гадаад харилцагч руу мэйл илгээжээ. Мөн тэрээр "Имэйл бичдэг ямар завтай юм гэнэ. Өчигдөр утсан дээрээсээ 5 минут зарцуулаад л явуулчихсан шүү дээ. Хаа хаанаа буруу зүйлийг үл тэвчин, үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй бна. Би матаасчин хочтой болж байна. Гэхдээ матаагүйгээс болж өөр хэчнээн хүний эрх зөрчихийг таашгүй шүү дээ" хэмээн бичсэн байна.

 


Холбоотой сэдвүүд

гарааны бизнес oogii

Сэтгэгдэл бичих (33)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.