ОХУ-ын Хабаровск хотод тус улсын “Восток” агаарын тээврийн компанийн Ми-8 нисдэг тэрэг хүчтэй буулт хийн осолдсон тухай тус улсын Онцгой байдлын яамны бүс нутгийн ерөнхий газрын цахим хуудаст мэдээлжээ. Онгоцонд байсан бүх хүн амиа алдсан байна.
 
Энэ осол өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хабаровск хотын Антенная болон Хирургическая гудамжуудын уулзвараас холгүй болжээ. Урьдчилсан мэдээллээр, ослын улмаас 6 хүн амиа алдсан байна.  Ослын газар гал гарсан бөгөөд одоогоор гал унтраах ажиллагаа явуулж байгаа аж.
 
ОХУ-ын Мөрдөх товчооноос мэдээлснээр, тус онгоц нь сургуулилтын нислэг үйлдэж байжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг