Х.Оргил
12 сарын 15, 2018
Оросууд оны улстөрчдөө тодруулсан байна. Энэ жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар тэргүүлжээ.
“Олон нийтийн санаа бодол” сангаас явуулсан санал асуулгаар “Оросын улстөрчид болон нийгмийн зүтгэлтнүүдээс та хэнийг оны хүнээр сонгох вэ?” гэдэг асуултыг тавихад, түүнд оролцогсдын 29 хувь нь Владимир Путиныг, 7 хувь нь Сергей Лавровыг сонгосон байна. Оросын Либерал-Ардчилсан намын дарга Владимир Жирновскийд 4 хувь нь, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд 3 хувь нь, “Лениний нэрэмжит Зөвлөлтийн хөдөө аж ахуй” үйлдвэрийн захирал Павел Грудининд 2 хувь нь саналаа өгсөн бол 17 хувь нь тийм улстөрч байхгүй гэж мэдэгджээ. Харин 34 хувь нь хариулт өгөөгүй байна.
"ФОМнибус" санал асуулгыг 12 дугаар сарын 8-9-ны хооронд ОХУ-ын 53 субъектийн 104 суурингийн 1500 хүний дунд явуулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.