ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины зүүн хэсэгт орших хоёр бүс нутагт энхийг сахиулагчдаа илгээхээ мэдэгдсэн билээ. 

Тэрбээр Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, удирдагч нартай нь найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсны уг мэдэгдлээ хийсэн юм.

Түүний мэдэгдлийн талаар Зүүн европын сэтгүүлч Сара Рэйнсфорд "Владир Путины үг, хоолойны өнгө нь ууртай, зандарсан байсныг тодотгож, Украины ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм шиг ярьсан хэмээн бичжээ. 

Дипломат сэтгүүлч Том Адамс "Украины талаарх хэлсэн Владимир Путины үгс сэрүүн зүүдэлж байгаа мэт сонсогдсон. Геноцит гэсэн үгийг дахин дахин давтаж байлаа. Үүнээс гадна Украины засгийн газрыг барууны утсан хүүхэлдэй гэсэн. Оросын цэргүүд Донбассын ард иргэдийг хамгаалах энхийн сахиулагчийн дүрээр орж ирж байна" хэмээн бичсэн байна.


Эх сурвалж: BBC