Ромын Папыг Умард Солонгост айлчлахыг урьжээ

peak.mn
10 сарын 09, 2018

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Ромын Пап Францискийг Пхеньянд айлчлахыг урьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Ким Ый Гём мэдэгдсэн байна.

"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх долоо хоногт Европт хийхээр төлөвлөөд байгаа айлчлалынхаа үеэр  Ромын Папд Умард Солонгосын удирдагчийн урилгыг дамжуулан өгнө” гэж тэрбээр хэлжээ.

Ромын Папыг урих хүсэлтэй байгаагаа Ким Жөн Ун өнгөрсөн сарын 18-20-нд болсон хоёр талт дээд хэмжээний уулзалтын  үеэр Мүн Жэ Инд хэлсэн байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

ким жөн ун умард солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.