Samsung Galaxy S9 хамгийн шилдэг камертай ухаалаг утас

Г.Сайнзаяа
02 сарын 26, 2018

Барселонд болсон Дэлхийн гар утасны конгресс (MWC) арга хэмжээний үеэр, хэдхэн цагийн өмнө шинэ гар утаснуудаа танилцуулав. Шинэ утсанд шинэ зүйл ховор. Өмнөх загвар S8-ийн хэлбэрийг тэр чигт нь авч, шүүмжлэлд өртөөд байсан хурууны хээ уншигчийг камерын доор байрлуулж, илүү эвтэйхэн болгожээ. Galaxy S9-ийн томоохон өөрчлөлт бол камер. Galaxy S8-ийн камерыг Samsung компани ухаалаг гар утсанд байж болох хамгийн сайн камер гэж байсан бол шинэ утасных нь түүнээс ч илүү болсон аж. 

Одоогоор хамгийн сайн камертай ухаалаг гар утсаар нэрлэгдэж байгаа Google Pixel 2-ыг ч ардаа орхих магадлалтай байгааг Tech Insider хэллээ. S9+ хос линзтэй бол S9 нэг линзтэй. 


Galaxy S9, S9+ гэсэн хоёр загвар гарна. 

There are two new Galaxy smartphones, the Galaxy S9 and the Galaxy S9+

S8-ын адилаар S9 5.8 инчийн quadHD AMOLED дэлгэцтэй, 18:9 аспектийн харьцаатай. Galaxy S9+ 6.2 инчийн quadHD AMOLED 18:9 аспектийн харьцаатай

S8-ын хэлбэр нэг их өөрчлөгдөөгүй.

The overall design of the Galaxy S9 hasn't changed much since the Galaxy S8.

Гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь маш сайн. 

The Galaxy S9 will be hard to beat in low-light photography.

Galaxy S цувралын утаснуудаас зураг авах, бичлэг хийх чадвараараа хамгийн сайн нь S9, S9+ байна. 

The Galaxy S9 has the potential to take even better photos than any previous Galaxy S smartphone.

Samsung-ийн хос пиксель мэдрэгч нь зургийг хурдан, тодорхой, тод авахад тусалдаг. Үүгээр нийт 12 зураг авч, нэг зураг болгон нийлүүлэх боломжтой. 

The Galaxy S9+ has a dual-lens camera system, which is a first for Samsung's Galaxy S smartphones.

Зөвхөн Galaxy S9+ хос линзтэй. Galaxy Note 8-ийн адилаар S9-ийн хоёрдогч линз энгийн линзээс илүү томруулах үйлдэлтэй. S9 загварын хоёр утас секундэд 960 зураг авч, супер удаан хөдөлгөөнт бичлэг хийх чадвартай. Samsung-ийн шинэ утас хэрэглэгчийн царайг эможи болгож хувиргах AR Emoji гэх үйлдэлтэй. 

Урд, ард камерыг ашиглаж Galxy S9 нүүрний 100 гаруй хувирлыг таньж анимейшн эможи болгох чадалтай. Мөн сэтгэл хөдлөл бүхий 18 эможи сануулж мессеж аппуудад ашиглаж болно. 

Хурууны хээ мэдрэгч нь камерны доор байрласан тул илүү эвтэйхэн болжээ. 

The fingerprint sensor is now underneath the camera, which should hopefully be an improvement over the Galaxy S8.

Samsung-ийн AI туслах Биксби Galaxy S9-ийн камерт танигдсан текстийг орчуулах Bixby Vision гэх системтэй. Ачааллах үедээ 54 хэл дэмжинэ. Үүгээр мөн хоолоо таниулж хэдэн калори болохыг нь мэдэж болно. Samsung Health аппликейшнтэй үүнийг хослуулж, өдөрт авах ёстой калори, авсан калори, зарцуулсан калори зэргээ хянаарай. 

Эмэгтэйчүүдэд дуулгахад, S9 загварын гар утсыг ашиглан нүүрээ будаж, таалагдсан будгаа Sephora-гаас худалдан авах боломжтой шинэ үйлдэл суулгажээ. 

Samsung-ийн шинэ утас стерео дугаралттай байна. 

The phone will have stereo sound.

Samsung шинэ гар утсандаа нэмэлт яригч суурьлуулж стерео дугаралттай болгожээ. Яригчыг нь AKG компани хийсэн бөгөөд илүү тод, цэвэр, чанга яригч нь дуу, бичлэг тоглуулахад сонирхолтой болгоно. 

Samsung S9, S9+ гар утсыг гуравдугаар сарын 2-ноос захиалж болно. S9 загварын үнэ 720 доллараас, S9+ 840 доллараас эхэлнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.