Санамсаргүйгээр баян болох нь хэн бүхэнд тохиолдох аз биш. Үлгэр домогт л байж болохоор, хэдэн саяд ганц тохиолдох энэ үйл явдал бодит амьдрал дээр чухам байдаг болов уу? 

Гэнэтийн тохиолдлоор баяжиж асар их хөрөнгөний эзэн болсон хүмүүсийн сонирхолтой түүхийг нэгтгэн хүргэе. Магадгүй энэ түүхүүд таныг аз гээч зүйлд итгэдэг болгож мэдэх юм. 

          

  


 Казинод тоглоод саятан болсон нь


2013 оны 8 дугаар сард “Cincinnati's Horseshoe” казино үйлчлүүлэгчдийнхээ дунд сугалаа явуулахаар болжээ. Энэ нь тухайн жилд уг казиногоор үйлчлүүлсэн хүмүүс дундаас санамсаргүй байдлаар нэг хүнийг сонгож сая ам.долларыг бэлнээр өгөх гэнэтийн санаа юм.

Казиногийн захирал 10 мянга гаруй хүний нэрс дундаас нэгийг сугалан гаргатал Kevin Lewis гэх хүний нэр гарч иржээ. Залуу баярлан тайз руу гартал овог, нэр нь ижил боловч өөр Kevin Lewis азтан болсон байж. Энэ үед казиногийн захирал гэнэтийн шийдвэр гаргаж, тэрхүү хоёр залууд шагналын мөнгийг нь тэнцүү хувааж өгөхөөр болжээ. Ийнхүү Кевин гэх нэртэй хоёр залуу агшин зуурт баяжсан байна.


Барагдсан тэвчээр баяжуулсан нь


Америкийн хойд Каролинад амьдардаг нэгэн бүсгүй нөхрийнхөө байнга сугалаа худалдан авах зуршлаас болж тэвчээрээ бараад байжээ. Иймээс нөхөртөө сугалаа гэдэг худал хуурмаг, ямар ч боломжгүй зүйл гэдгийг ойлгуулахын тулд шатахуун түгээгүүр дээр зарж буй сугалаанаас нэгийг худалдан авсан аж.

Бүсгүй энэ удаад ч гэсэн бүтэлгүйтэж, сугалаанд ялахгүй гэдэгт бат итгэлтэй байсан нь лавтай. Гэтэл яг тэр сугалааны тасалбар нь түүнийг сая долларын азтан болгожээ.  


 Домэйн нэр худалдаж аваад баяжсан түүх


1990-ээд оны үед хүмүүс интернет сүлжээ гэж юу болох, түүний ямар ашигтай зүйл гэдгийг төдийлэн сайн мэддэггүй байв. Харин яг энэ үед Крис Кларк гэх залуу Pizza.com сайтын домэйн нэрийг 29 доллараар худалдан авчээ. Уг явдлаас 14 жилийн дараа залуу домэйн нэрээ 2.6 сая доллароор зарсан байна. Мөн энэ арилжаа нь түүхэндээ домэйн нэрийг хамгийн өндөр үнээр авсан явдал болжээ.


100 долларын сугалаа, 10 сая долларын шагнал

Тэд дэлгүүрээс 100 ам.долларын сугалаа худалдан авчээ. Магадгүй энэ сонголт нь тэдний амьдралдаа гаргасан хамгийн зөв сонголт болсон байж мэднэ. Уг сугалааны тасалбар нь тэдэнд 10 сая долларын эзэд болгосон юм. 


Таван ам.долларын зураг 9 сая долларын үнэд хүрсэн нь


Калифорни хотод амьдардаг 73 настай ачааны машины жолооч эртний зүйл худалддаг дэлгүүрээр үйлчлүүлжээ.  Тухайн үед тэрхүү дэлгүүрт зарагдаж буй хамгийн хямдхан бараа болох ширээний хэмжээ бүхий уран зургийг ердөө таван доллароор худалдан авчээ. Гэтэл  уг зураг нь 19 дүгээр зууны Америкийн алдарт уран зураач Жексон Поллокийн бүтээл байжээ. Жолооч үнэхээр түүний зураг мөн эсэхийг нягтлуулахаар шинжээчийн газарт хандсан байна. Эцсийн дүнд уран зураг жинхэнэ болох нь батлагдаж, Арабын чинээлэг хөрөнгөтөнд 9 сая доллароор заржээ. 


Агуулах худалдаж аваад баяжсан нь


Жо Хэбэрт гэх залуу 75 ам.доллароор агуулах худалдан авчээ. Агуулахаа цэгцэлж байтал “Air Mag” загварын цоо шинэ гурван хос пүүзийг олжээ. Энэхүү пүүз нь дэлхий даяар ердөө 1500 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд нэг хосынх нь 13500 ам.долларын үнэтэй зарагдсан аж. Ийнхүү Жогийн 75 ам.доллароор худалдан авсан агуулах нь түүнийг 41500 ам.долларын хөрөнгөтэй болгожээ.