Х.Оргил
01 сарын 28, 2019
Катаонами дэвжээний сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа хацу башёд түрүүллээ.
Тэрбээр 15 жил сүмо бөхөөр, макүүчи зиндаанд 10 гаруй жил, саняакү цолтой 10 башё, сэкивакэ цолтой 5 башё барилджээ. Энэ жил 34 настай тэрбээр хамгийн ахмад настайдаа макүүчид түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтанд Кёкүтэнхогийн араас 2 дугаарт бичигдлээ.
Б.Мөнх-Оргилын хувьд яг энэ өдөр түүний 2 дахь хүү нь төрсөн онцгой содон баяр давхацсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.