Өнгөрсөн долоо хоногт дуучин Жастин Бибер, 21 настай загвар өмсөгч бүсгүйтэй хуримаа хийсэн билээ. Энэ мэдээ Селена Гомезэд хүнд туссан гэнэ.  Энэ талаар тэд гэнэт сүй тавьсан тухайгаа зарласан нь дуучинд гүнзгий нөлөөлсөн гэж Америкийн “People” сэтгүүлд бичжээ.

Мөн “Селена бол эмзэг цэцэгтэй адилхан, Жастин Биберийн сүйн талаарх мэдээ түүнд сэтгэл санааны хувьд маш хүнд цохилт болсон” гэж эх сурвалж мэдээлэв. 

Селена одоо Зүүн эргийн сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнийг хэвийн бус ааш араншинтай, сэтгэлийн хямралд орсон гэж оношилсон гэв. Селена Бибер хоёрын харилцаа удаан үргэлжлэн хэдэнтээ салж нийлсэн юм. Тэдний харилцаа эхлэхэд аль аль нь хүүхдээрээ байсан бөгөөд Селенагийн хувьд анхны хайр нь байсан учраас хүнд туссан бололтой.

Үүнээс гадна Селена Гомез өнгөрсөн жил бөөр шилжүүлэх мэс засал хийлгэснийхээ дараагаас сэтгэл гутралд орсон бас Жастинаас салсан нь бас нэрмээс болсон байна.

Жастины хувьд ч гэсэн хуучин найз бүсгүй нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаад өөрийн буруу бийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Селенаг эмнэлэгт хүргэгдсэн мэдээг Бибер ч мөн хүндээр хүлээн авсан бөгөөд эхнэрийнхээ хажууд машинд уйлсан байна. 

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/