УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "60 тэрбумын сүлжээ, МАНАН гээд яриад байх юм. Энийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч олон ярьсан. УИХ-ын даргыг огцруулах тогтоол өргөн барьж буй 40 гишүүн ч амаа цуцтал ярилаа. 60 тэрбумын асуудал нь үнэхээр үнэн юм бол энэ танхимд сууж байгаа МАН-аас сонгогдсон 64 гишүүн бүгдээрээ энэ 60 тэрбумын бүтээгдэхүүн ш дээ. Та нар огцорвол яасан юа. Хариуцлагаа хүлээ л дээ. Ганцхан хүн дээр 60 тэрбум, МАНАН гэдэг зүйлээ овоолж тавьчихаад өөрсдөө цэвэрхэн үлдэх гээд байгаа юм уу. Танай нам хууль бус нам гэдгээ зарлачихсан. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан, төрийн эсрэг маш том гэмт хэрэг үйлдсэн бүлэглэл энд сууж байна. Энийгээ та нар амаа цуцтал бүх шатандаа нотлосон. Дээр нь Ерөнхий сайдаараа удирдуулаад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас иргэдийн боломжийг хулгайлж, тэрбум тэрбумаар нь авсан. Яаж ийм байж та нар шударга ёс ярьж чадаж байна аа. Яаж Монгол төрийг авч явах юм. 

60 тэрбумын хэргийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүртэл үнэн гээд байгаа. Хэрвээ үнэн юм бол шударга үнэнийн тул болсон Ц.Нямдорж сайд огцрооч ээ. Та өөрөө 60 тэрбумын бүтээгдэхүүн. Та МАНАН-гийн гол төлөөлөгч. МАНАН-г зохион байгуулсан хүн бол та. Тиймээс огцрох ёстой" хэмээлээ.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.