Сэргээшийн асуудлаас болж эрхээ хоёр жилээр хасуулаад байсан зургаан бөхийн эрхийг сэргээж байгааг зарлажээ.

Тэднийг улсын наадамд биш зөвхөн заал танхимын барилдаанд барилдахыг зөвшөөрсөн аж.

Эдгээр бөхчүүдийн дунд Увс аймгийн Улаангом сумын уугуул, улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр бөхчүүд байгаа юм.