Сэтгэл гутралаас үүрд салж, эрч хүчтэй болох шилдэг арга

Х.Оргил
06 сарын 29, 2019

Сэтгэл гутрал нь итгэл найдвар тасрах үед үүсдэг асуудал гэж практик сэтгэл судлаач  Фарок Радван тодорхойлжээ. Хүссэн, зорьсон, итгэсэн зүйлдээ хүрч чадахгүй болж, итгэл найдвар бүрэн тасрах үед сэтгэл гутралд өртдөг. “Сэтгэл гутрал бол алдагдсан итгэл найдварыг эргүүлэн авчирч өгөөч”  гэх далд ухамсрын дуу хоолой юм.

Тэгвэл яах ёстой вэ? Бодитой алхам хийж алдагдсан итгэл найдвараа эргүүлэн авчрах хэрэгтэй. Бясалгал хийх, аялах, өөрийгөө завгүй байлгах зэрэг нь сэтгэл гутралын шинж тэмдгийг л дарах болно. Гэвч сэтгэл гутралыг үндсээр нь таслан зогсоож чадахгүй. Сэтгэл гутралыг үндсээр нь эмчлэх арга бол алдагдсан итгэл найдварыг эргүүлэн авчрах явдал юм.

Энэ үед доорх зөвлөгөөг дагаарай

1.Бэрхшээл биднийг өсөж хөгжихөд тусалдгийг сана

Амьдралд тохиолдож буй бэрхшээлүүд биднийг улам хүчирхэг болгодог. Хүнд хэцүү цагийг туулж үзсэн хүн илүү ухаалаг, тайван, хүлээцтэй, хүчирхэг болж чаддаг. Тиймээс таныг илүү сайжрахад тусалж байгаа бэрхшээлийг уужуу тайвнаар хүлээж авцгаая.

2. Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч сур

Сэтгэл хөдлөлөөс айх хэрэггүй. Түүнтэй тулалдах хэрэггүй. Бас зугтаах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хорих хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хорих нь буруу. Хүнд хэцүү үед сэтгэл хөдлөлийг зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө зөв боловсон аргаар илэрхийлэн гадагшлуулж байгаарай.

3. Амьдралынхаа сайн талд анхаарлаа хандуул

Сэтгэл өвдсөн үед бид амьдралыг бүхэлд нь гутранги байдлаар харах хандлагатай байдаг. Бид хэцүү үедээ амьдралын сүүдэртэй талыг илүү ихээр анхаардаг. Тиймээс хэцүү үедээ амьдралаас сайн сайхан зүйлийг зориуд олж харахыг хичээгээрэй. Таны амьдралд ямар сайхан зүйлс байна вэ? Тоолоорой.

4. Энэ бүхэн түр зуурых гэдгийг сана

Таны өмнө урт аялал байна. Аялалын турш үүрдийн зүйл гэж үгүй. Бүх зүйл түр зуурынх. Энэ хүнд хэцүү цаг бол түр зуурынх. Тиймээс бос. Тэмц. Та өөрийнхөө амьдралын эзэн мөн. Зовлон бэрхшээл таныг унагаахыг зөвшөөрөлгүй амьдралын жолоогоо гартаа аваарай.

Холбоотой сэдвүүд

сэтгэлзүй сэтгэлсудлал

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.