Юу хийхийн төлөө та дэлхийд төрсөн бол. Та энэ талаар бодож үзсэн үү. Таныг бусдаас ялгаруулах ямар онцгой авьяас, чадвар, эсвэл сонирхол, хүсэл мөрөөдөл танд байдаг вэ? Дэлхийд ирэх болсон шалтгаанаа олж, үүргээ биелүүлэх цаг хэзээ вэ, чухам юунаас эхлэх вэ, зөв замаа сонгосон эсэхээ олж мэдэхэд чинь туслах 10 нөхцөлийг доор өгүүллээ. Эдгээрээс ихэнх нь тийм гэсэн хариулттай бол та алдаагүй зөв зам сонгожээ. 

1. Та ажилдаа дуртай. Энэ нь таныг баяр хөөртэй болгож, сэтгэл хангалуун байхад тусалдаг.

2. Та ажил дээрээ хамгийн шилдэг нь байхыг үгүй ядахдаа шилдгүүдийн нэг нь байхыг хүсдэг.

3. Та дэргэдээ байгаа амжилттай хүмүүсийг бишрэн, тэдэн шиг байхыг хичээдэг.

4. Та сонгосон мэргэжлээрээ илүү ихийг сурч, мэдэж, боловсролоо дээшлүүлэхийг хүсдэг. Сурах боловсрохоос огтхон ч залхдаггүй.

5. Хийж байгаа ажил чинь танд тун амархан. Үүнд хэцүү гээд байх юмгүй. Гэтэл бусад хүмүүс үүнийг огтхон ч хийж чаддаггүй.

6. Та тун их ажилтай мөртлөө чөлөөт цаг байгаад л байдаг. Гэхдээ ууж идэх, амрахаа ч гэсэн мартан ажилладаг.

7. Амжилтаас олсон туршлага нь танд өөрөөрөөр бахархах мэдрэмж төрүүлж, дараагийн амжилтыг та тэсэн ядан хүлээдэг.

8. Та ажлынхаа тухай бодох дуртай. Харин ажлаа хийгээгүй үедээ энэ тухай ярихыг хүсдэг. Таны ажил бол амьдралын чинь утга учир.

9. Та бусадтай хамтрах дуртай, бас тэдэнтэй тухай бүрд ярилцаж байхыг хүсдэг.

10. Та ажлаа насаараа хийнэ, тэр ч бүү хэл тэтгэвэрт гарахгүй гэж төлөвлөдөг.

Юу хэлэх гээд байна вэ гэхээр “Хүссэнээ хий. Мөнгө аяндаа дагана”. Жинхэнэ амжилт бол юу хүсч байгаагаа нээн илрүүлэхээс эхлэлтэй. Учир нь хүн хүсч байгаа зүйлдээ авьяас чадвартай байх магадлал өндөр байдаг. Тэгээд ч хүссэн ажлаа хийхэд хүнээс асар их эрч хүч гардаг байна. Үнэхээр хүсч буй ажил болон амжилтаа тодорхойлох нь хүрэх бариагаа сонгоход тун тустай.