Сонжоо: Та хэдэн морь харж байна вэ, хариулт нь таныг тодорхойлох болно

Э.Мөнхтуяа
06 сарын 09, 2019

1920-иод оноос хувь хүний зан төлөвийг тодорхойлдог сонжоонууд анх бий болсон байна. Цэрэг армид ажиллагсдыг сонгон шалгаруулах үйл явцыг энгийн болгохын тулд тэдгээрийг өргөнөөр ашигладаг байсан байна. Өнөө үед иймэрхүү сонжоонууд олон болсон ба зорилго нь сэтгэлзүйгээс гадна харилцааны зөвлөгөөнүүд багтдаг.

Дараах зургийг харсны дараа энгийн асуултад хариулах хэрэгтэй. Та ажигч байх шаардлагагүй, зүгээр л хариултаа бидэнд хэлээрэй.

Та дараах зургаас хэдэн морь харж байна?

Нөхцөл байдалд хандах хандлага нь таны шийдвэрт сөргөөр, зарим тохиолдолд эерэгээр нөлөөлдөг. Ямар ч байсан гярхай байдал нь маш чухал бөгөөд таны таамаглал, зөн совин, шийдэмгий байдлууд нь бүгд асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг бөгөөд таны хийж байгаа шийдвэр бүр таны зан чанарыг илтгэдэг.


Хариулт:

Нэг морь

Хэрэв та зөвхөн ганц морь олж харвал, та маш сайн ажиглагч биш бөгөөд ихэнх зүйлийг харагдах байдал өнгөн хэсгээс нь дүгнэдэг. Та жижиг зүйлсийн талаар санаа зовдоггүй бөгөөд шийдвэрээ хурдан гаргадаг хүмүүсийн нэг юм. Бид бүгдээрээ нэгдмэл гэдэгт та итгэдэг. Бүх зүйл баг хамт олны нэгэн хэсэг бөгөөд, та хамтын хүчийг ойлгодог. 

Та эв нэгдэлд итгэдэг. Энэ нь таныг багийн ахлагч, сайн удирдагч болгодог бөгөөд та тэдний үзэл бодол, санааг нь сонсдог ба өөрийн бодлоо шудрагаар тэдэнтэй хуваалцдаг.

Та заримдаа жинхэнэ утгаар нь төсөөлөх чадвартай хүн ба байгаагаас нь өөрөөр төсөөлөн бодох чадвартай. Хэрвээ ямарваа зүйл амжилт авчирна гэж та төсөөлж чадвал, түүндээ хүрэхээр зүтгэдэг. Таньд альваа зүйлийг өөрөөр харах чадвар байгаа нь хувиа хичээгч гэсэн үг биш юм. Та бодит үнэнийг баримталдаг ба өөрийн тань итгэдэггүй зүйлийг танд итгүүлэх нь бусдад амаргүй байдаг. Мөн та мэтгэлцээнд ялагдах дургүй. Та зөн совинд итгэдэг ба бусад хүн өөрийг тань юу гэж бодох бол гэдэгт огтхон ч санаа зовдоггүй.


5-10 морь

Хэрэв 5-10 морины хоорондохыг харж чадаж байгаа бол та аливаа зүйлийг нухацтайгаар авч үздэг. Ямар ч тохиолдолд хамгийн сайнаараа байхыг хичээдэг шаргуу зан чанартай. Та аливаа зүйлийг төгс байлгахыг хичээдэг, ухаалаг, ажил үүрэгтээ үргэлж анхаарлаа төвлөрүүлдэг. Тийм учраас тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй байдаггүй. Гэсэн хэдий ч заримдаа та хайнга бөгөөд таны төгс төгөлдөрт эрмэлзэх байдалтай тань нийцдэггүй. Та бол юмыг урьдчилан төлөвлөж, аливаа зүйлд бэлтгэлтэй байхыг эрмэлздэг тийм учраас дахин дахин давтахаас цааргалдаггүй. Мөн байнга хийж байгаа зүйлээ шалгадаг, ялангуяа энэхүү зүйл таны зорилго, төлөвлөгөөтэй холбоотой бол...

Та бол өөртөө итгэлтэй хүн. Гэхдээ заримдаа энэ зангаасаа болоод зарим зүйлийг дутуу үнэлдэг бөгөөд үүнээс болж алддаг. Та алдсан ч гэсэн өнгөрсөн алдаатайгаа орооцолдоод байх дургүй. Тийм ч учраас өнгөрсөндөө харамсалгүй шинээр эхлэхэд бэлэн байдаг.


11 болон түүнээс олон

Хэрвээ та 11 ба түүнээс олон морь харсан бол та маш хянамгай, няхуур зан чанартай хүн байна. Та бусад хүмүүсийн харж чадахгүй зүйлийг олж харах өгөгдөлтэй. Танд ажил даалган өгөхөд, та бүх зүйлийг хянан төгс үр дүнд хүрэхийг эрмэлздэг. Та бусдаас хоцорсон ч хамаагүй, өөрийн хүссэнээр бүх зүйлийг байлгахыг хүсдэг. 

Та дүрэм, зааврын дагуу аливаа зүйлийг хийхийг оролддог. Өөрийн чадвараа ашиглан, хамгийн сайн үр дүнд ихэвчлэн хүрдэг. Гэхдээ таны төгс байдалд хүрэх гэсэн хүсэл үр дүнгийн талаар эргэлзэх байдалд хүргэдэг. Хэтэрхий хянуур байлгүй, заримдаа урсгалыг даган явахыг танд зөвлөж байна.


Эх сурвалж: https://brightside.me

Холбоотой сэдвүүд

морь сонжоо

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.