Х.Оргил
04 сарын 06, 2018
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд шаардлагадаа "Сувилагчийн орон тоог 9,000-р нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэхийг шаардаж байна" гэжээ.
Хэрэв тэдний шаардаж буй найман зүйлийг ажил хэрэг болгоогүй тохиолдолд тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнууд тэмцлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдлээ. Мөн тэд уг шаардлагыг шийдвэрлээгүй тохиолдолд тавдугаар сарын 12-ны өдрийн олон улсын сувилагчдын өдрийг угтсан аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.